Ажлын хэсэг байгуулав



Эрчим хүчний үнэ 10,13 хувиар нэмэгдэж, төлбөр тооцох аргачлал өөрчлөгдсөнтэй холбогдуулан Баяжуулах фабрикт цехийн даргын тушаалаар Эрчим хүчний зарцуулалтыг бууруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэллээ. Тус ажлын хэсэг төлөвлөгөөний дагуу хэсгүүдийн эрчим хүчний зарцуулалтанд дүн шинжилгээ хийх, шаардлагатай тохиолдолд зарцуулалтыг багасгах чиглэлээр санаачилгатай ажиллах, гэрэлтүүлэг агааржуулалтын системийн эрчим хүчний хэрэглээг тогтоох аргачлалыг боловсруулах, хэмнэлтийн горимоор ажиллуулах, халаалт, дулаан түгээлтийн тоног төхөөрөмжүүдийг автоматжуулж, эрчим хүч хэмнэх боломжийг тодорхойлох, ажлын байран дахь энгийн гэрэлтүүлгийг хэмнэлттэй лед гэрлээр солих зэрэг ажил гүйцэтгэх юм.