“Эрдэнэт” үйлдвэрийн Материал техник хангамжийн баазонцгой комисс байгуулан, зардах хэмнэх төлөвлөгөө гаргажээ. Тус баазад 91 тэрбум төгрөгийн бараа материал хадгалагдаж байгаа бөгөөд гурваас дээш жил хадгалсан, ашиглагдахгүй байгаа бараа материалыг шаардлагатай газруудад хүргэх хуваарь гаргасан байна. “Эрдэнэт” үйлдвэрийн цех, хэсгүүд дотоод сүлжээнд тавигдсан тус хуваарийн дагуу ирэх сарын нэгнээс эхлэн агуулахад байгаа бараа материалтай танилцах юм. Материал техник хангамжийн бааз нээлттэй хаалганы өдөр зохион байгуулж, 155 сая төгрөгийн бараа материалыг шаардлагатай нэгжүүдэд хуваарилжээ.

Э.Мөнх-Уянга