Гео мэдээллийн сан  бий болгов

Австралийн Майкробар компанийн байгуулж өгсөн лаборатори дээр Геологи маркшейдрийн хэлтэс, Цахиур хүдэр компанитай хамтран геологийн өгөгдлийн санг баталгаажуулах ажлыг хийж гүйцэтгэж байна. Тэд геологийн загварчлал болон хүдрийн нөөцийг орчин үеийн ангилал, стандартад нийцүүлэн тооцоолон гаргаж, концепц боловсруулах ажлын хүрээнд ирэх сард хоногт хүлээлгэж өгөх аж. Мэргэжилтнүүд “Эрдэнэт” үйлдвэрийн геологийн мэдээллийн цаасан болон электрон өгөгдлүүдийг цуглуулж шинэ өгөгдлийн сан буюу гео мэдээллийн санг бий болгож байгаа аж. Геологийн хөгжлийн түүх, ордын гарал үүсэл, ордын ерөнхий бүтцийг загварчлан нэгдсэн дүгнэлтэнд хүрснээр бүс нутгийн хэмжээнд судалгаа явуулахад түлхэц болж, “Эрдэнэт” үйлдвэрийн хүдрийн нөөцийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой аж.

Г.ЭНХЖАРГАЛ