Үйлдвэрийн ажиллагчдыг автобусаар зорчихыг уриалав
2015/07/28
“Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд үйлдвэрлэлийн бүсд ажилладаг хүмүүсийг компаниас үйлчилж буй үнэ төлбөргүй автобусаар зорчихыг уриалж байгааг ерөнхий диспетчер Б.Мөнхнасан уламжиллаа. Монгол улсын эдийн засгийн байдал хүндрэлтэй энэ үед хүн бүр хувийн амьдралдаа хэмнэлт хэрэгжүүлэх хэрэгтэйг зөвлөсөн. Зуны цагт өдөрт дунджаар Засвар механикийн заводын авто зогсоолд 150-200, “АБК”-ийн хашааны гаднах зогсоолд 300-400 автомашин ээлжийн ажилтай эзнээ хүлээн байрладаг аж. Үйлдвэрийн ажиллагчид автобусаар зорчих нь эдийн засгийн хувьд нэмнэлттэй төдийгүй аюулгүй байдал баталгаатайг холбогдох мэргэжлийн хүмүүс сануулж байна.