“Эрдэнэт” үйлдвэрийн Цахилгаан цехийн Шугам сүлжээний дэд станцын хэсэгт шат болон дэгээт бүс турших стендийн төсөл хэрэгжлээ. Энэхүү төслийг Цахилгаан цехийн тоног төхөөрөмжийн засварчин “Сүлжээ” БЧД-ийн гишүүн Ж.Эрдэнэцогт, Л.Эрдэнэбат нар санаачилжээ. Манай үйлдвэрт Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага хангасан шат болон олон дэгээт бүсийг нэг байранд турших стенд байдаггүй. Иймд нэг стенд дээр турших төхөөрөмж хийсэн аж. Төслийн дагуу үйлдвэрийн хэмжээнд ашиглаж буй бүх төрлийн шат болон олон дэгээт бүсийг ашиглахдаа нэг стендээр хоёуланг нь туршсанаар ажил хөнгөвчилж ХАБЭА-г ханган ажиллажээ. Шат болон олон дэгээт бүстэй стендийг Цахилгаан цехийн ажиллагчид ийнхүү дотоод нөөц бололцоогоо ашиглан хийсэн байна

.

Монеканд өмсгөсөн дэгээт бүсний туршилт

Хөндлөн гишгүүрийн туршилт