Дулааны цахилгаан станц өвлийн бэлтгэлээ базааж байна

“Эрдэнэт” үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын хамт олон өвөл-жилтийн бэлтгэлдээ хэдийн оржээ. Одоогоор нэгдүгээр зууханд их засвар хийгдэж, сүлжээний усны халаагууруудыг солих ажил үргэлжилж байна. Энэ ажлыг ирэх 8-р сард дуусгахаар төлөвлөжээ. Мөн туслах тоноглолыг автоматжуулах ажлын эхний хэсэг дууслаа. Ийнхүү Дулааны цахилгаан станцынхан өвөлжилтийн бэлтгэлээ шат дараатай хангаж, ирэх 10 сард урсгал засварын ажлыг гүйцэтгэж дуусахаар төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар манай станц 46 мянган тонн нүүрстэй байгаа нь 9-р сар хүртэл хэрэглэх нөөц юм. Тус цех зуны горимд шилжсэнээр нэг зуухаа зогсоож, ганц зуухаар ажиллаж байгаа ч үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагаанд сөрөг нөлөөлөхгүй аж.

М.ОДГЭРЭЛ