Авто тээврийн байгуул-лагын Засварын газар 2 автомашины тормозны идэвх-жил шалгах иж бүрэн тоног төхөөрөмжтэй болжээ. ОХУ-д үйлдвэрлэсэн СТС-11 маркийн уг тоног төхөөрөмжийг Нийс-лэлийн Сонгинохайрхан дүүргийн Авто оношилгооны тө-вийн хоёр мэргэжилтэн ирж суурилуулжээ. Харамсалтай нь гаднах 5 метрийн урттай байшингийн барилгын ажлыг гүйцэтгэж буй “Даниста Од” компанийнхан ойрын үед ажлаа орхисноос ашиглалтанд орох хугацаа хойшилсоор байгааг холбогдох албаны хүн учирлан ярив. Одоогоор тоног төхөөрөмж суурилуулсан байрны дотор заслын ажил дутуу бөгөөд барилгын гүйцэтгэл дуусахаар тоног төхөөрөмжийн хамт ашиглалтанд бүрэн хүлээж авах ажээ. Автомашины тормоз баталгаатай, хэвийн үйл ажиллагаатай байх нь аюул эрсдлээс сэргийлээд зогсохгүй машины эд ангид ч сайнаар нөлөөлдөг байна. Тус засварын газар өдөрт 20 орчим автомашинд засвар үйлчилгээ хийдэг.

М.ОДГЭРЭЛ