Германы компани мөчлөгт урсгалт тээврийн систем тавих ажлын хүрээнд судалгаа хийжээ
2015/05/26
“Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхай гүн рүүгээ орж байгаатай холбогдуулан дэлхийн шилдэг уул уурхайн жишгээр мөчлөгт урсгалт тээврийн систем нэвтрүүлэхээр хоёр жилийн өмнө тендер зарласан. Тендерт зургаан компани оролцож өөрийн үйлдвэрийн уул уурхайн тоног төхөөрөмж, бутлуур, тээврийн систем, шигшүүрийг санал болгож байв. Үйлдвэрийн санхүү, эдийн засгийн байдлаас шалтгаалан сонгон шалгаруулалт түр хойшил-сон ч ХБНГУ-ын “Тенова Такраф” группын мэргэжилтнүүд мөчлөгт урсгалт тээврийн систем тавих ажлын хүрээнд судалгаа хийснээ өнгөрсөн пүрэв гарагт удирдлагуудад танилцууллаа. Өнгөрсөн онд тус группын Ерөнхийлөгч Волтер Кунг мэргэжилтнүүдийнхээ хамт “Эрдэнэт” үйлдвэрт ирж ажилласан бөгөөд манай хүдрээс дээж авч судалгаа шинжилгээ хийгээд тохирох бутлуур үйлдвэрлэхэд санаа тавьжээ. “Тенова Такраф” группын Худалдаа эрхэлсэн захирлын танилцуулснаар манайд Sizen бутлуур хамгийн тохиромжтой аж. Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийг ашиглалтанд орсны дараа эхлүүлэх томоохон бүтээн байгуулалт нь Хүдрийн ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн систем тавих ажил юм. Зөвлөлийн хурлаар уг ажлын төсөв зардал тодорхой болж сонголт хийх ч уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч дэлхийн томоохон компаниуд бүтээгдэхүүнийхээ танилцуулга мэдээллийг ийнхүү хийсээр байна.
М.ОДГЭРЭЛ