Засвар механикийн заводын Шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэлд нэвтрүүлэх хэсгийн ажилчид туузан хөрөө ирлэх хагас автомат суурь машин бүтээжээ. Тус цехийн хамт олон үйлдвэрлэлд шаардлагатай тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгслийг төмрийн бэлдэц ашиглан хийдэг бөгөөд үүний тулд жилд 60-70 туузан хөрөө хэрэглэдэг. Хөрөөний ир мохсон тохиолдолд хэрэглээнээс шууд хасдаг байсан бол одоо энэ машины тусламжтайгаар дахин ашиглах боломж бүрджээ. Тэд өөрсдийн нөөц бололцоо, хаягдал материал ашиглан туузан хөрөө ирлэх суурь машин бүтээснээр жилд 60 сая төгрөг хэмнэх болов. Засвар механикийн заводын төмрийн үйлчид гурван сарын хугацаанд бүтээсэн энэхүү машин нь зах зээлд 20 саяын үнэ хүрэх ажээ.

 

М.ОДГЭРЭЛ