Үйлдвэрийн захиргааны ууган хэлтсийн хамт олон өнөөдөр 40 жилийн ойн баяраа хийлээ. Эрдэнэт үйлдвэрийн шав тавьж байсан цагаас эхлэн үйлдвэрийн үйл ажиллагааг албан баримт бичгээр хангах, тэдгээрийг стандартын дагуу хөтлөх, эмхэлж цэгцлэх, архивын үйл ажиллагааг зохицуулах, баримт бичгийн орчуулгын ажлыг Тамгын хэлтсийн хамт олон гүйцэтгэж ирсэн билээ. Ойн баярын арга хэмжээ захиргааны 2-р байрны хуучнаар дугуй заал буюу шинээр засварлан тохижуулсан “Оюу” хүндэтгэлийн танхимд болов. Оюу ногоон өнгөөр гэрэлтсэн шал, танхимын хананд үйлдвэрийн “Өчигдөр, өнөөдөр маргааш”-ийг дүрсэлсэн зэсэн хөөмөл, 200 хүний суудал бүхий тохилог танхимыг энэ өдөр нээлээ. Шинэ танхимд ойн баяраа угтан жилийн туршид олон бүтээлч ажил хийсэн тус хамт олон ажиллагсдынхаа хөдөлмөрийн амжилтыг үнэлж, шагнал гардууллаа. Үүнд: Салбарын тэргүүний ажилтнаар бичиг хэргийн ажилтан Б.Батсүх, Монгол улсын засгийн газрын шагнал “Тэргүүний уурхайчин ” тэмдгээр архивч Ш.Мөнхболд, уул уурхайн яамны жуух бичгээр орчуулгын товчооны дарга Э.Бямбаа, хөдөлмөрийн яамны жуух бичгээр архивч Б.Одонтуяа, орчуулагч С.Бадрал, архивын ерөнхий газрын тэргүүний архивч тэмдгээр архивч Л.Лхагважаргал нар шагнууллаа. Мөн энэ үеэр орхон аймгийн хүндэт тэмдгээр хавтаслагч Б.Оюунцэцэг, ИТХ-ын хүндэт жуух бичгээр архивч Ч.Оюунтунгалаг, сан хөмрөгийн эрхлэгч П.Оюунбилэг, Засаг даргын жуух бичгээр оператор Еланова Н.Р, Д.Ганчимэг нар шагнагдаж, төрөлжсөн архивын дарга Ц.Уранчимэг үйлдвэрийн хүндэт тэмдгээр энгэрээ мялаалаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.ГАНТӨГС

Б.БАТТӨГС

- See more at: http://erdenettoday.mn/index.php/production/item/434-40#sthash.Y0fJjJfB.dpuf