Машин үйлдвэрлэлийн заводын залуус уралдааны машинтай боллоо
2015/03/06
“Эрдэнэт” үйлдвэрийн Засвар механикийн заводын автомашин сонирхогч залуус Subaru impreza маркийн автомашиныг өөрсдийн нөөц бололцоогоор бүрэн тоноглож дуусаад анхны уралдаанд оролцохоор Улаанбаатар хот руу гарлаа.
Энэ сарын 7-нд болох “Speed cup -2015” автомашины уралдаанд тэд Орхон аймаг, “Эрдэнэт” үйлдвэрээ төлөөлөн анх удаа оролцож байгаа юм. 2,0 турботай седа ангилалын энэхүү машиныг кросс ралити буюу бартаат болон тойрог зам, 1000 гаруй км-ын шулуун замын уралдаанд зориулан тоногложээ. Өөрөөр хэлбэл, байнгын мосттой, дөрвөн дугуй зүтгэдэг, явах эд анги, краказ рамыг аюулгүй байдлыг хангахаар тоноглож шинэчилсэн байна.
Н.Гантөгс