“Эрдэнэт” үйлдвэрт хаалт хөгжлийн менежмент нэвтрүүлэх судалгаа хийгдэв
2015/03/02
“Эрдэнэт” үйлдвэрийн удирд-лагын багаас хэрэгжүүлж буй хаалт, хөгжлийн менежментийн бодлогыг тодорхой болгох ажлын хүрээнд Хөгжлийн хэлтсийн инженерүүд, уул уурхайн үйлдвэрийн зөвлөх “QMC” группийн мэргэжилтнүүдтэй хамтран хийсэн судалгааны тайланг компанийн удирдлагууд хэлэлцлээ. Тэд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг 2015-2025 он хүртэл хөгжүүлэх концеп-цид хаалтын менементийг зохистой тусгаж нэвтрүүлэх талаар судалгаанд үндэслэн санал солилцов. “QMC” группийн захирал М.Дагва “Дэлхийн эрдэс бүтээгдэхүүний зах зээл тогтворгүй, Монгол улсын эдийн засгийн тулгуур уул уурхайн салбар хямралтай цаг үед Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн захиалгаар уул уурхайн
үйл ажиллагааны үр ашиг, дагалдах сөрөг нөлөөг иж бүрэн тодорхойлж, эерэг үр дүнг хадгалж, сөрөг нөлөөллийг бууруулах, арилгахад чиглэсэн цогц, цуврал арга хэмжээ-ний суурь судалгаа хийсэн нь онцлог” хэмээлээ. Хэлэлцүүлэгт оролцогчид уурхайн хаалтын төлөвлөгөөг олон улсын стандартын түвшинд боловсруулж, үйл ажиллагаандаа хаалтын менежментийн систем нэвтрүүлсэн тохиолдолд “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагын багаас дэвшүүлж буй “Хаалт хөгжлийн менежментийн зарчим” урт хугацаанд үр дүнтэй хэрэгжиж ашиг тусаа өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Мөн Эрдэнэтийн инженерүү-дийн тэргүүн туршлагыг оюуны баялаг болгон “Эрдэнэт”-ийн уурхайг эрдмийн уурхай болгох чиглэлд хөгжүүлэх санал ч гарав. Уул уурхайн үйлдвэрлэлийг анх эхлүүлэхтэй зэрэгцэн хаалт хөгжлийн бодлого боловсруулах шаардлага тавигддаг. Харин 36 жилийн түүхтэй манай үйлдвэр энэ асуудалд саяхнаас анхаарал хандуулан хөгжлийн шинэ гарцыг тодорхойлох дорвитой алхмууд хийж эхэлснийг зөвлөх компанийн мэргэжилтнүүд сайшаав. Хаалт хөгжлийн менежмент нэвт-рүүлэхэд сан бүрдүүлэх шаард-лагатайг энэ үеэр онцолсон. Түүнээс гадна уул уурхайн үйлдвэрлэлийн хөгжлийг нэг талаас байгаль орчны нөхөн сэргээлтээр дүгнэдэг. Тиймээс орд тус бүрт тохирох стандарт сонгох хэрэгтэйг инженерүүд зөвлөв.