Нунтаглан баяжуулах хэсгийн 2-р тээрмийн цахилгаан хөдөлгүүрийг сольж байна
2014/12/18
Баяжуулах фабрикийн Нунтаглан баяжуулах хэсгийн 2-р тээрмийн цахилгаан хөдөлгүүрийг солих ажил 12-р сарын 5-нд төлөвлөгөөний дагуу эхэлсэн. Одоогийн байдлаар үйлдвэрийн анхны ээлж ашиглалтанд орсноос хойш 36 жил тасралтгүй ажилласан хуучин хөдөлгүүрийг авч шинэ үндсэн хөдөлгүүрийн эх биеийг угсрах ажил явагдаж байна. Ирэх 7 хоногоос цахилгааны холболт, туршилт хийх ажил үргэлжилнэ. Баяжуулах фабрикийн Нунтаглах баяжуулах хэсгийн Цахилгааны алба, Засварын хэсгийн мэргэжлийн бригад, ЗМЗ-ын Цахилгаан ороомгийн хэсгийн нийт 40 гаруй ажиллагч хамтран техникийн шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байна. Мөн цахилгаан хөдөлгүүрийг үйлдвэрлэсэн компанийн Украин хоёр мэргэжилтэн зааварчлан ажиллав. Одоо Нунтаглан баяжуулах хэсгийн 4, 8 тээрмийн хөдөлгүүрийг солих ажил үлдсэн бөгөөд 4-р тээрмийн хөдөлгүүрийг ирэх жил шинэчлэх ажээ.
М.ОДГЭРЭЛ