Ерөнхий захирал Оросын консулыг хүлээн авч уулзлаа
2015/10/01
ОХУ-аас Эрдэнэт хотод суугаа ерөнхий консул Р.Р.Ракшаевыг шинэ ажлаа эхэлсэнтэй нь холбогдуулан “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн хүндэтгэлийн өрөөндөө хүлээн авч уулзлаа. Тэрээр 1996-1997 онд Эрдэнэт хотод ажиллаж байснаа дурсаад дахин энэ сайхан нутгийн зон олонтой хамтран хөдөлмөрлөх болсондоо баяртай байгаагаа илэрхийлэв. “Эрдэнэт” үйлдвэр түүнийг дагасан хот хурдацтай хөгжиж байгааг онцлоод цаашид хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэн хөгжүүлэх нь миний ажлын гол зорилго юм гэв. Уулзалтын үеэр “Эрдэнэт” үйлдвэрийн талаар видео танилцуулга хийсэн бөгөөд Ерөнхий консул Р.Р.Ракшаев Монгол улсад “Эрдэнэт” үйлдвэртэй дүйцэх бүтээн байгуулалт босоогүйн дээр эдийн засгийн тулах цэг хэвээр байгааг онцлов. Тэрээр Улаанбаатар хотод ОХУ-ын Элчин сайдын яаманд ажиллаж байхдаа Эрдэнэтэд олон удаа ирж ажилласнаа дурсаад танил байгууллагынхаа үйл ажиллагаатай дахин танилцахад таатай байна гээд бид бүхний ажилд амжилт хүссэн юм.
- See more at: http://erdenettoday.mn/index.php/production/item/56-2014-10-01#sthash.DXFw5wdV.dpuf