Н.Батбаяр: Амралт гэдэг бизнесийг хөхүүлэн дэмжих үйл ажиллагаа юм
2015/12/02
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2015.12.02/-ийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл багтсан байгаа. Байнгын хоооны дарга А.Бакей хэлэлцэх асуудлыг танилцуулах үед УИХ-ын гишүүн Су.Батболд “Ардчилсан гэсэн үг орсон баяр болгоныг АН өмчлөх гэлээ. Тиймээс энэ хуулийн төслийг хэлэлцэх асуудлаас хасах саналтай байна. Үүнээс өөр хийх ажил байхгүй байна уу” гэлээ. Хууль санаачлагчийг төлөөлсөн ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт “ЗГХЭГ-ын дарга болсноос хойш анх удаа ийм асуудал оруулж ирж байна. Монголчууд анх удаа чөлөөт, ардчилсан сонгууль өгсөн тэр өдрийг тэмдэлэн өнгөрүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Энэ өдрийг аль нэг нам өмчилнө гэсэн асуудал байхгүй. Хүсвэл та ажлын хэсгийг ахалж болно шүү дээ” хэмээн хариулав. Харин УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Амралт гэдэг бизнесийг хөхиүлэн дэмжих үйл ажиллагаа юм. Энэ талаас нь асуудлыг бас харах хэрэгтэй” гэлээ. Су.Батболд гишүүн өмнө нь Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулах үүрэгтэй ажлын хэсгийг ахалж, наадмын амралтын өдүүдийг нэмэгдүүлж байсан юм.