Улс төрийн намуудыг бүртгэхээс татгалзлаа
2015/12/02
Улсын Дээд шүүх “Эрх Зүйг Эрхэмлэх Нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын дарга Д.Даш, “Нэгдмэл Монгол Нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын дарга Х.Батсуурийн гаргасан хүсэлтүүдийг 2015 оны 12 дугаар сарын 2-ны өдөр хянан хэлэлцлээ.
Эдгээр намуудын хүсэлтэд хавсаргасан баримт, дүрэм, мөрийн хөтөлбөр болон ирүүлсэн бусад материал нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг бүрэн хангаагүй гэж үзэж, Дээд шүүх тэдгээрийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.
Эдгээр намууд нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой юм.
Зочин · 2015/12/02
nam baiguulh kompani baiguulhaas ch amarhan bolj de