Хууль бус төлбөр авахаа зогсоожээ
2015/12/03
Хууль бус төлбөр авахаа зогсоожээ | Cityinfo
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас орон сууц, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг шалгасан билээ. Орон сууцны зарим конторууд ус дулаан дамжуулах төвийн зардал, ЦТП зардал, насосны цахилгааны төлбөр нэрээр сар бүр 2000-11000 төгрөгийг айл өрхөөс авч байсан нь Эрчим хүчний тухай хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн болохыг шалгалтаар тогтоосноо ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан мэдээлж байсан. Дээрх хууль бус төлбөрийг орон сууцны бусад конторууд авч байж болзошгүй тул ШӨХТГ-ын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэж Эрчим хүчний зохицуулах хорооноос ус дулаан дамжуулах төвийн зардал, ЦТП зардал, насосны цахилгаан зэрэг хууль бус төлбөр айл өрхөөс авахгүй байхыг орон сууцны нийт 45 конторт мэдэгдсэн байна.
Орон сууцны 4 контор албан шаардлагынх нь дагуу хууль бус төлбөр авахаа зогсоосныг ШӨХТГ-аас мэдээлсэн. Харин зөрчлөө үргэлжлүүлж Баянгол дүүргийн Богд ар хорооллын 1730 айл өрхөөс сар бүр ус дулаан дамжуулах төвийн зардал нэрээр 6000 төгрөг авсаар байсан “Богд асар” ХХК-ийн үйлдлийг иргэдийг хууран мэхлэх, төөрөгдүүлэх замаар их хэмжээний мөнгө татсан, энэ нь гэмт хэргийн шинжтэй гэж ШӨХТГ-аас үзэж ЦЕГ-т хандсан билээ. Тэгвэл “Богд асар” ХХК-аас дээрх төлбөрийг айлуудаас авахаа зогсоосноо ШӨХТГ-т мэдэгдсэн байна.
Хамгийн сүүлд ирсэн мэдээллээр, ШӨХТГ-аас “Таун комфорт” ХХК Баянгол дүүргийн 3998 айл өрхөөс сар бүр насос цахилгааны зардал нэрээр 5150 төгрөг хууль бусаар авч байсныг тогтоож уг компанид албан шаардлага хүргүүлсний дагуу “Таун комфорт” ХХК дээрх төлбөрийг авахаа зогсоосноо мэдэгджээ.
Т.Буянаа
Зочин · 2015/12/07
Энэ БГД-ийн 12 хороо Баруун их Наран нэртэй байх ОСНАА ХҮТ бараг 2 жилийн өмнөөс булаан үйлчилгээний хураамж нэрээр сар болгон 5500 төграг джлааны мөнгөн дээр нэмж авах юм аа.Учрын эь олж өгөөч ээ.
Зочин · 2015/12/04
Ус халаасны мөнгө. суурь үнэ. баримтын үнэ энэ тэр гээд яаж шулах вэ гээд л ядаад байгаа нь илт байдаг шүү дээ. Эдгээрийг авах нь ямар үндэслэлтэй болохыг шалгуулмаар б.на
Зочин · 2015/12/04
Bayangol 6 horoo housing hold Sar bvr ene $ iig avdag shalgaj boloh uu
Зочин · 2015/12/04
Мөнгө идсэн эдгээдийг өмнө идсэн чин аз болж одоо больчихвол болно гэсэн шийдвэр чин ийм үйлдлийг улам дэмжиж байгаа юм биш үү. Нөхөн төлүүлөх хэрэгтэй ш дээ, оршин суугчдаас авах мөнгөнөөс нь ядаж энэ жилийн илүү авсан мөнгийг суутгуулах шийдвэр гаргах ёстой байна
оршин суугчид · 2015/12/04
баянзүрх. "тохилог шинэ ертөнц" илүү аваад байна
Зочин · 2015/12/03
BGD 3horoonii batbayn san ni munguu awaad l bn lee shalgaad shaardaad uguurei hel amtai humuus uuduus barij idehgej bnlee!!!
Зочин · 2015/12/03
SHD-iin 18 horoo bur 20000 myngiig sar bur avdagsh de teriig hynaad uguuch
zuvluguu · 2015/12/03
harin ch ilruuleed zogsoogood ugluu, yaj nehemjlilj avah n irged ta nariin erh sh dee, ternees ene baiguullaga shuuhiin baiguullaga bish sh dee
xaxa · 2015/12/03
Zogsoogood l bolchih baisan yumuu amar yuma. Odoo bi garaad gudamjaar ybj baigaa hvn bvrees hotiin dargiin neriin umnuus 5000 tugrug huraatsgaay. Hereb tsagdaa ilrvvlengvvt zaza odoo dahij hvmvvsiig huurj abahaa zogsoosnoo medegdey gej heleed alga bolchihey Ymar saihan yumbe jiliin dotor heden terbum hiij boloh ni bna shv dee shn shn
зочин · 2015/12/03
мөнгийг нь буцааж олгуулаач ээ.хууль бус гэж тогтоосон юм бол шүүхээр орох ёстой биз дээ.их хэмжээтэй байгаа байлгүй.
Зочин · 2015/12/03
okay