Улаанбаатар хотын Ерөнхий менежир өнгөрсөн сарын 20-нд нийслэлийн хэмжээний золбин нохой, муур устгалын ажлыг эрчимжүүлэх захирамж гаргасан байна. Уг ажлыг эрчимжүүлэх болсон нь нохойн арсыг эдийн засгийн эргэлтэнд оруулахаар яаравчилсан байна. Учир нь эхний ээлжинд “Дархан нэхий” ХХК-д 3000 нохой арсыг бэлтгэн нийлүүлэхэд бэлэн болсон гэнэ.

Золбин нохойн арьсаар ямар бүтээгдэхүүн хийдэг талаар “Дархан нэхий” ХХК-аас тодруулхад “Уг арьсыг боловсруулаад гутал, дээлний зарим хэсэгт ашигладаг. Иргэдийн захиалгаар нохойн арьсан гутал, дээл хийдэг. Нохойн арьс нь дулаахан байдаг тул иргэд захиалгаар гутал, дээл хийлгэх сонирхолтой байдаг” гэсэн юм. Цаашид нохойн арьсыг үргэлжлүүлэн “Дархан нэхий” ХХК худалдахаар төлөвлөөд байгаа аж.

Өнгөрсөн сарын байдлаар Сонгинохайрхан дүүрэгт 5366, Баянзүрх дүүрэгт 2481 золбин нохой, муур устгажээ. Нэг сард устгадаг байсан 7847 нохой муурыг зургаан өдрийн дотор устгасан юм. Золбин нохой, муур устгах ажил энэ сарын 15-н хүртэл үргэлжлэх юм.

Т.Буянаа