Ц.Шаравдорж сайд болох уу?
2015/12/04
Сар гаруйн хугацаанд сайдгүй байсан Эрүүл мэнд, спортын сайдад Л.Жамбалжавын нэрийг дэвшүүлэхээр Ерөнхий сайдад өргөн бариад байсан ч гүйцэтгэх засаглалын тэргүүн эвслийн бүлэгт татгалзсан хариу өгчээ.
Тэрбээр, “Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдаар Л.Жамбалжавыг томилуулахаар ирүүлсэн албан бичигтэй танилцлаа. Монгол Улсын Үндсэн хуулийн 39.3 дахь хэсэгт Засгийн газрын гишүүнийг томилуулах саналыг УИХ-д өргөн мэдүүлэх нь Ерөнхий сайдын бүрэн эрхэд хамаарахаар хуульчилсны дагуу саналыг хүлээн авах боломжгүйг үүгээр мэдэгдье” гэсэн байна.
Мөн шинээр нэр дэвшүүлэх хүний талаарх саналаа яаралтай ирүүлзхийг “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгг албан бичгээр хүргүүлсэн байна. Өнгөрөгч амралтын өдөр хуралдсан МАХН-ын Гүйцэтгэх товчооноос Эрүүл мэнд, спортын сайд Л.Жамбалжавыг томилуулах шийдвэрийг гаргаад байсан юм. Харин Ерөнхий сайд татгалзсан хариу өгснөөр “Шударга ёс” эвсэл, МАХН-ынхан дахин хуралдаж дараагийн хүний нэрийг оруулж ирэхээр болж байна.
Г.Шийлэгдамбыг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүлсний дараа сайд болох хүсэлтэй гишүүд нь МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзаж сэм тохироо хийж эхэлсэн байдаг. Улмаар Н.Удвал, Ц.Шаравдорж, Л.Жамбалжав нарын гурван хүн нэрээ дэвшүүлснээс Л.Жамбалжав нь даргынхаа дэмжлэгийг авсан гэсэн мэдээлэл бий. Түүний хувьд намын даргаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үед хувийн эмчээр ажиллаж байсан нь Гүйцэтгэх зөвлөлөөсөө дэмжлэг хүлээхэд нөлөөлсөн юм билээ. Гэвч намаасаа, даргаасаа дэмжлэгтэй түүнийг Ерөнхий сайд танхимдаа хүлээж авахаас ийн татгалзлаа. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар Ерөнхий сайд Л.Жамбалжавыг хулэзж аваагүйтэй холбоотойгоор ерөнхийнарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдоржийн нэрийг өргөн барих тухай яриаг МАХН-ынхан дотроо өрнүүлж эхэлсэн сурагтай.
Ц.Шаравдоржийн гухайд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга, Батлан сайдаар ажиллаж байсан туршлагатай. Сүүлд УИХ-ын Тамгын газрын даргаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн бнпээ. Өдгөө эрүүл мэндийн салбарыг Шадар сайд Ц.Оюунбаатар давхар хариуцан ажиллаж байгаа юм.
С.ДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Зочин · 2015/12/06
Болохгүй нь юу байхав дээ. Одоогийн УИХ-ын ихэнх гишүүд, ЗГ-ын гишүүдээс арай илүү мэдлэг, чадвар, туршлагатай, эх орноо гэх чин эрмэлзлэлтэй тул үлдэх бага хугацаанд сайд байхад болох л юм даа
Зочин · 2015/12/04
1990-ээд онд хамраараа газар хатгаж унасан бүх социалист гэж байсан улсууд Монголын ардчилал, Ардчилсан намаас үлгэр жишээ авч хөл дээрээ боссон. Хятад улс АН-аас үлгэр жишээ авч авилгач хулгайч нараа барьж шоронд оруулсан. Ингээд бодохоор АН Монголд болон дэлхийд танигдсан үлгэр жишээч нам болчихсон юм биш үү. ШҮХ 88583399
Зочин · 2015/12/04
Ц.Шаравдорж гуай юм үзээгүй юм шиг албан тушаалд шунахгүй байх "Эвсэл" Г.Уянгыгаа зүтгүүлэвэл болох мэт
Бат · 2015/12/04
Сайдын үүрэг бол зөв бодлого боловсруулдаг өөрөө зөв хүн байх хэрэгтэй,идэж уудаг л бол мэргэжлийн хүн байгаад ч яах юм,сэтгэлгүй эцэгээс сэтгэлтэй хойт эцэг дээр шүү таминь ээ,
Г.Батнасан · 2015/12/04
МАХН ингэж хэн нэгний нэр дэвшүүлмэр болж нөгөөх нь татгалзсан хариу сонсож байснаас засгаас хэдэн сайдаа татаж авчихаад ирэх сонгуульдаа бэлдээд сууж баймаар юм. Засагт сайдтай байсан гээд мөрийн хөтөлбөрийнхөө ямар заалтыг хэрэгжүүлчихсэн юм.
шаабар · 2015/12/04
Одоо ч хэн ч сайд болсон салбар урагшлахаа больчих шиг боллоо. Хувьдаа олон том компанитай хүн сайд болохыг ашиг сонирхолын зөрчилтэй гэдэг юм билээ. Уг нь эмч мэргэжлийн хүн тавигдсан бол арай дээр байсан даа. Багш сэтгүүлч наймаачин гээд есөн шидийн л сайдтай болж үзлээ. Хуульч сайд л дутсан юм байлгүй дээ. Том эмнэлгийн дарга нараас судалж байгаад тавьчихаж болоогүй л юм байх даа.
Зочин · 2015/12/04
MAXN-d oor zaluu hymyys baidgyi yum baihdaa Udval Jambaljav Sharavdarj geed dandaa 70 shahsan hymyysiig sanal bolgoh yum. Ed chini hiidgee hiichihsen gavyaniihaa amraltand garsan hymyys baih yum. Eryyl mendiin salbart mash erchtei ajillah medlegtei zaluu, mergejliin hyn heregtei bshdee. Hamgiin ih mergejil shaardagdah salbar shyydee ulstor hereggyi