Гавъяа хэнийх вэ? төсөл АН-ыг гайтууллаа
2015/12/04
Аймгийн төвүүдийг засмал замаар холбосон гавьяа хэнийх вэ?, ТҮЦ машин нэвтрүүлж, төрийн үйлчилгээг түгжрэлгүй болгосон гавьяа хэнийх вэ?, “Гудамж” төсөл хэрэгжүүлсэн гавъяа хэнийх вэ?, 8 хувийн зээлээр 15 мянган өрхийг оруулсан гавъяа хэнийх вэ? гэх мэт хэн нэгэн гавьяатныг хайсан бичигтэй сурталчилгаат самбар хотын төвийн гудамжуудад тавигджээ. Улаанбатаарын өнгөтэй, өөдтэй гэх бүх гудамжинд тавигдсан тус реклам нь олон нийтийг ойрын хэдэн сардаа ярих яриатай болгож орхив. Бас АН-ыг айхтар том онигоонд орууллаа.
Хүмүүсийн хамгийн ихээр сонирхож буй зүйл бол энэ рекламыг хэн, хаанаас тавиулав гэдэг юм.Шууд утгаар нь ойлговол энэ бүх ажлыг эхлүүлсэн Шинэчлэлийн Засгийн газар, тэргүүн Н.Алтанхуягийн гавьяа. Цаашлаад түүний ажлыг үргэлжлүүлж буй Шийдлийн Засгийн газар, тэргүүн Ч.Сайханбилэгийн гавьяа болж харагдана. Энэ өнцгөөс нь харвал Н.Алтанхуяг эсвэл Ч.Сайханбилэг өөрийн хийсэн ажлаа рекламдах гэсэн оролдлого гэж хардаж болно.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус рекламыг АН дотроосоо явуулсан ч удирдлагууд нь болох З.Энхболд, Л.Эрхэмбаяр нар мэдээгүй гэнэ. Бас Н.Алтанхуяг ч өөрөө мэдээгүй гэх. Бас нэгэн өөр эх сурвалж "АН айсуй сонгуулийн пиар-аа хийж байгаа нь энэ" гэв. Гэтэл тус намын удирдлагууд өчигдөр л рекламын талаар олж мэдэж “Ийм бодлогогүй, хачин зүйл хийсэн нөхрийг олж хариуцлага тооцох ёстой. Энэ бол АН-ыг аварсан биш алсан үйлдэл боллоо” гэж "хилэгнэсэн гээд хэргийн эзнийг олох мөрдлөгө тууштай явагдаж байгаа аж".
Сонгуулийн өмнөх эмзэг цаг үед ийм хачин зүйл хийж АН-ыг хорлосон нөхдүүдийг удирдлагууд нь нилээн хатуухан шийтгэх бололтой. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус рекламны самбаруудыг хотын төвийн гудамжуудад байршуулахад нийт 200 сая төгрөгийг гарлагадсан аж. Цаашлаад 21 аймгийн төвд байрлуулахаар бэлтгэж байжээ. Харин иргэдийн дургүйцлийг хүргэж тоглоом, шоглоом болж буй учир аймгийн төвүүдэд самбар байрлуулах ажлаа цуцлахаар болсон байна.Мөн хотын төвд байрлуулсан самбаруудаа ч буулгахаар болжээ.
Дөрвөн жилийн өмнө МАН-ын дэргэдэх залуусын байгууллагаас “Би бодохдоо” нэртэй төслийг хэрэгжүүлж байв. МАН-ынхан тус төслөөр дамжуулан өрсөлдөгч намаа дарах зорилготой байлаа.
Тэд,
Би бодохдоо... Дорлигжавыг Зоригийн хэргийг нягтлаасай гэж боддог
Би бодохдоо... АН хүний амь хүний эрх чөлөөгөөр бойкот хийхээ болиосой гэж боддог.
Би бодохдоо Алтанхуягийг нөөцөлсөн махаа хямдруулаасай гэж боддог
Би бодохдоо Батхүүг Энержи ресурсийн хувьцаагаа төрд өгөөсэй гэж боддог
Би бодохдоо Баярцогтыг болд төмөр ерөөгийн ордоо ил болгоосой гэж боддог гэх мэтээр бичиж, ярьж байлаа.
Гэтэл тус төсөл нь эргэж өөрсдийг нь ороож АН-ын бойкотод оруулсан юм. Өөрөөр хэлбэл АН-ынхан үүгээр нь сөргүүлж МАН-ынханыг доош нь хийж орхисон юм.
Тэд..
Би бодохдоо..
С.Баярыг олон эхнэргүй байгаасай гэж боддог
М.Энхболдыг Улаанбаатарын газрыг зараагүй байгаасай боддог гэх мэтээр хариуг нь барьсанаар МАН-ынхан онигоонд орж тус төсөл амжилтгүй болж байв.
Яг үүнийг АН-ынхан дөрвөн жилийн давтаж орхисон нь энэ.
Тус нам хийсэн ажлаараа өөрсдийгөө сурталчлах гэж “Гавъяа хэнийх вэ” төслийг эхлүүлсэн ч олны нийтийн талархлыг биш дургүйцлийг хүргэж орхилоо. Энэ нь алсуураа АН-ыг ч хорлож байгаа юм. Монголчууд хэзээнээс л биеэ магтсан хүнд дургүй. Яг л тэр зангаараа уг төслийг хүлээж авлаа. Тийм ч учраас АН-ын нэр хүнд шалдаа буулаа гэж болно.
Гитарчин Өөжгий “Миний 1990 оноос хойш тууштай дэмжиж ирсэн АН-ын мэдрэл ингэтлээ муудсан нь хэний гавъяа вэ?” гэж өөрийн цахим хуудаснаа бичжээ. Мөн ая зохиогч Б.Наранзун “Ард иргэдээс гавъяа нэхдэг ийм хэрүүлч, заргач, гомдомтгой улс төрчдийн үйлдлээс болж бүхэл бүтэн нам онигоо боллоо. Хүн ам гурван сая хүрсэн гавъяа хэнийх вэ гэж бичихгүй байх чинь. Солиорчихоогүй л байлтай” гэж хэлсэн байна.
Тэр бүү хэл уг төслийг шоолж, шоглосон хувилбаруудыг хүртэл гаргажээ. Тухайлбал, “Хоёр хүүхэдтэй болгосны гавъя хэнийх вэ?, Өвлийн идэштэй болсны гавъяа хэнийх вэ?, Заазуур иртэй байдаг нь хэний гавъяа вэ?, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг бүжиглэсний гавъяа хэний вэ?” гэх зэргээр шоолж, элэглэжээ.
Нэг хэсэгтээ л энэ үг моодноос гарахгүй иргэдийн дунд, тоглоом, шоглоомоор яригдсаар байх нь.
Ямартай ч иргэд уг төслийг маш ихээр буруушааж байна. Үнэхээр сайн ажил хийсэн бол ингэж хэлэлүүлтгүй мэднэ. Гэтэл заавал хийсэн ажлаа гавъяа болгож өөрсдийгөө гавъяатнаар тодруулах гээд байгаа нь АН-ыг муухай харагдуулж, нэр хүндийг унагаж байгаад л гол учир байгаа юм.
Т.Хулан
http://www.24tsag.mn
Irgen · 2015/12/09
Ard tumen elgeeree mulhuj tuildlaa ene henii gawiya we,76-n awilgachid il dald idej hanasan baimaar daa
гавьяат малгай · 2015/12/06
Бат-Үүл баатар болсон нь цагаан малгайны гавьяа
Зочин · 2015/12/05
Bat uul ymar gabya baiguulj ulsiin baatar bolob ene eunii gabya be arai tsagaan malgainii gabya bish biz....
МОНГОЛ ИРГЭН · 2015/12/05
АРД ДААТГАЛ СЭРГЭЭН БОСГОЛТ БАНКУУДЫГ АХ ДҮҮ НАРТАА АВЧ ӨГЧ БОЛДОГ ГАВЪЯА ХЭНИЙХ ВЭ АЛТ ДИЛЛЕРЭЭР ТОГЛООД АЛДАЖ БОЛДОГ ГАВЪЯА ХЭНИЙХ ВЭ ӨВӨГ ДЭЭДСИЙН ЦУСААРАА ТЭМЦЭЖ ҮЛДЭЭСЭН ГАЗАР НУТГАА ЗАРЖ БОЛДОГ ГАВЪЯА ХЭНИЙХ ВЭ ХУДАЛЧ ХҮМҮҮСТ ХУУЛЬ ҮЛЧИЛДЭГГҮЙ ГАВЬЯА ХЭНИЙХ ВЭ
МОНГОЛ ИРГЭН · 2015/12/05
Ардчилсан намд йим тэнэг хүмүүс байдаг тэд боловсрол бага муу арга заль ихтэй Монгол орноо 2 удаа ийм байдалд хүргэж байна АН ыг удирдаж байгаа хүмүүст Амьтай бүхэн сүнстэй амьгүй бүхэн эзэнтэй гэдгийг ойлгуулах хугацаа ойртож байгаа гэдэгт!!!!!! !!!!!!! !!!!!!!!
Зочин · 2015/12/05
Хагартлаа идсэнийг нь хөхүүлэн урамшуулж авилгач гэдэг цол хэргэмээр 76 хүнийг, бараа бологчидтой нь шагнасан нь хэний гавьяа вэ?
zochin · 2015/12/04
bichsen hun ni teneg yum daa.ur tavisan ch hiisen yumtai gedgiig ni ard irged bugd mednee.man-namiihan l medehgui bgaa bolohoos 20-jil tur barichihaad hiisen ajil ene geed uzuulchih yu ch bgaagui man -nam ichih heregtei sanuulsan ni bolj dee. gehdee odoo bish ta nar songuuliin surtalchilgaa shig sambar deer bish
Зочин · 2015/12/04
1990-ээд онд хамраараа газар хатгаж унасан бүх социалист гэж байсан улсууд Монголын ардчилал, Ардчилсан намаас үлгэр жишээ авч хөл дээрээ боссон. Хятад улс АН-аас үлгэр жишээ авч авилгач хулгайч нараа барьж шоронд оруулсан. Ингээд бодохоор АН Монголд болон дэлхийд танигдсан үлгэр жишээч нам болчихсон юм биш үү. ШҮХ 88583399
Зочин · 2015/12/04
унших арга алга ямар их алдаатай бичдэг сэтгүүлч вэ!?
Зочин · 2015/12/04
Дарга нар нь мэдээгуй байхад зардал менге гарган байж хэвлуулэн тэр том самбаруудыг чимсэн гавьяа хэнийх вэ? Иргэдийгээ талцуулан хэрэлдуулдэг болгосон гавьяа хэнийх вэ?
Зочин · 2015/12/04
Арын хаалгаар ажилд орсон хурган менежерийн ажил юмуудаа чаавас.
Дамба · 2015/12/04
Олон арван мянган хүн траншенд орсон нь АН-ын Бренд бүтээгдэхүүн гэж нэтэд бичсэн байсан. Улсаа дааж давашгүй 24 тэрбум амдолл. өрөнд оруулж, дампууруулж байгаагийн ял хэнийх вэ
цццц · 2015/12/04
Гавьяа биш хийнэ гэж гарч ирээ биз дээ. Тэгж их өр зээл тавьчаад өөр юунд үрэх гээв? Гавьяа хийсэнийх нь төлөө рд түмэнд өрөнд унасан.
Зочин · 2015/12/04
Энэ бол абсурд, гавьяа яавч биш
Zochin · 2015/12/04
Nudnii bulainuud
Зочин · 2015/12/04
гавьяа гээд дэмийрээд пзданууд чинь угаасаа л хийх ёстой ажил нь юм байж
Зочин · 2015/12/04
Ямар ч сонгуульд ялдаггүй Эрхэмбаярын нууц дэлгэгдлээ хаха. Энэ хүнээ нэг бол жинхэлээд согуульдаа ялагд эсвэл тахианы малладаг ажлыг нь хийлгэ АН- хаан элэг хөшлөө шүү хаха
eh · 2015/12/04
Ichij uhej dald oroosoi yamar gavyataidaa ingedeg bnaaaaaaaaa
Mongol · 2015/12/04
muuduulj doroituulsanii gai l zunduu bndaa ene zasgiin gazar bolon AN namd.
Зочин · 2015/12/04
Эдийн засаг элгээрээ хэвтэж, иргэд бид ядуурсан нь хэний гавьяа вэ?
Боогий · 2015/12/04
АН-н муугын гавъяа их дээ. гол нь " газар бол төрийн үндэс" гэсэн өвөг эзний минь үг, уриаг уландаа гишигсэн АН-ын ямарч гавъяа үнэ цэнгүй гэдгийг түмэн олон ойлгох хэрэгтэй.
Зочин · 2015/12/04
............... uursduu bas amidardaggui yum shig estoi soloirson bxaa medrel n
zochin · 2015/12/04
iim teneg zuiliig hen hiisen be ene bol salga ambanii gavya kkk
Зочин · 2015/12/04
Uchigduruus margaash hurtel turduu itgedeg mongol tumen baigaad baigaa ni HENII gaviya ve!!!!!!!!!!
Зочин · 2015/12/04
haha
уншигч · 2015/12/04
Төр албан тушаалын нэрээр улсын мөнгийг хувьдаа авч гайтуулсаны гавяа хэнийх вэ Энхболдоо хариулаач
уншигч · 2015/12/04
Ард түмнээ өрөнд оруулсан гавяа хэнийх вэ.Олон түмнийг талцуулж 2 хэсэг болгосны гавяа хэнийх вэ.
Сэтгэл зовиногч ... · 2015/12/04
Ийм этгээд үйлдэл санаачилдаг зуршилтай хүн бол АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр гэдгийг манай СХД-ийнхэн андахгүй мэднэ. Тэр нөхөр л үүнийг хийсэн байх өндөр магадлалтай. Ойр тойрных нь хүмүүс ч ингэж шивнэлдэж байна гэсэн шүү. Шившигтэй юм.
Иргэн · 2015/12/04
1.Чингэс, самурай бондуудын болон бусад олон олон зээлийн мөнгийг "зүрхтэй зоригтой"-гоор оруулж ирэн эх орон, ард иргэдээ өрөнд баригдуулсан гавьяа хэнийх вэ?
2. Эдгээр мөнгөө хяналт тооцоогүйгээр үрэн таран хийж, зарим хэсэг нь хэт баяжиж, иргэдээ үгүйрүүлж ядууруулан улс орноо эдийн засгийн хямралд автуулсан гавьяа нь хэнийх вэ?
3.Төр , засгаа тогтворгүйжуулан удаа дараа сольж, хий хоосон амлалтаар ард иргэдээ хуурч амьдрал сайхан байгаа мэтээр худал ярьж суугаа " хоосон" гөвьяа хэнийх вэ?