Биеэ үнэлсэн, авсан бол зөрчлийн тухай хуулиар шийтгэл хүлээлгэнэ
2015/12/04
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Үүнтэй холбоотойгоор зарчмын зөрүүтэй 70 гаруй саналаар тус бүр санал хураалгана.
Зарчмын зөрүүтэй саналын хүрээнд төслөөс “Байнга биеэ үнэлж, явалдах” гэснийг хасах санал ажлын хэсгээс гарч, байнгын хороо дэмжив.
Биеэ үнэлэхийг зөрчилд тооцохгүй, харин биеэ үнэлэгч авсан хүнийг зөрчил үйлдсэн хэмээн үзэж, 100 мянган төгрөгөөр торгохоор төсөлд тусгажээ. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Д.Лүндээжанцан нар "Биеэ үнэлэхийг зөрчлөөс хасч болохгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Гэвч тэдний санал явсангүй.
Ийнхүү биеэ үнэлэх болон биеэ үнэлэгч авсан аль аль нь зөрчлийн тухай хуулиар шийтгэл хүлээхээр боллоо.
Зочин · 2015/12/04
1990-ээд онд хамраараа газар хатгаж унасан бүх социалист гэж байсан улсууд Монголын ардчилал, Ардчилсан намаас үлгэр жишээ авч хөл дээрээ боссон. Хятад улс АН-аас үлгэр жишээ авч авилгач хулгайч нараа барьж шоронд оруулсан. Ингээд бодохоор АН Монголд болон дэлхийд танигдсан үлгэр жишээч нам болчихсон юм биш үү. ШҮХ 88583399