Дархан-Уул аймгийн толгойлогчид нь суудлаа олохгүй байна
2015/12/06
Дархан-Уул аймаг хоёр Засаг дарга, хоёр Иргэдийн төлөөлөгчдийн хуралын гишүүдтэй болсон байна. Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 11 дүгээр хурал энэ сарын 2-нд болж, Ардчилсан нам, Ардын нам хоёр хоорондоо талцан, зодолдохын наагуур юм болж сүүлдээ МАН хурлыг орхин гарснаар тусдаа хуралджээ.
Ингэхдээ Ардчилсан намын бүлгээс өнгөрсөн есдүгээр сард Дархан-Уул аймгийн Засаг даргаар томилогдоод байсан А.Энхболдыг огцруулжээ. Учир нь тус аймгийн Засаг дарга асан С.Насанбатыг хууль бусаар ажлаас нь халсан хэмээн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг шүүхэд өгсөн юм. Тэгвэл шүүхээс А.Энхболдыг томилсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн 187,188 дугаартай захирамжийг түдгэлзүүлсэн байна. Энэ дагуу Дархан-Уул аймгийн ИТХ хуралдаж, аймгийн Засаг дарга А.Энхболд, ИТХ-ын дарга П.Эрдэнэбат нарыг албан тушаалаас нь огцруулсан байна. Гэхдээ ирц бүрэн биш гэсэн шалтгаанаар хурлын тогтоолыг хүчингүй болгож магадгүй юм.
Мөн ИТХ-ын шийдвэрээр Г.Баянмөнхийг Засаг даргаар сонгож, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандахаар болсон гэнэ. Шүүхийн шийдвэрээр А.Энхболдыг хууль бус Засаг дарга байсан гэсэн дүгнэлт гарсан учир захирамжилсанаас нь хойшхи гаргасан тогтоол, шийвэрүүд мөн адил хүчингүй гэсэн үг юм байна.
Гэвч энэ сарын 4-нд болсон ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар аймгийн Засаг даргын орлогчоор Батбаярын Бат-Эрдэнийг томилох саналтай албан бичгийг Засаг дарга А.Энхболдоос ирүүлсэн байна. Уг саналыг нь тэргүүлэгчид хэлэлцээд дэмжив.
Тэгэхээр албан тушаалын наймаагаараа зартай Дархан-Уул аймаг суудлын төлөө ийн хөнжил дотроо хөлөө жийлцэж эхэлсэн бололтой.
Т.Буянаа
зочин · 2015/12/07
Маанийдаарий захирал аймагт сураггүй сургуулийг яаманд сурагтай волгосон шүү дээ арайч дээ Ганчулуун шоовуучинг халаад энэ хүнээр дарга тавьбал боловсрол өндийн шүү Энхволдоо чи боловсролоор битгий тоглоод бай
зочин · 2015/12/07
Албан тушаалийн лууварчин энхболд өөрийгөө дэмжүүлсэн Батбаярын Бат-Эрдэнийг орлогчоороо авах болчихжээ ичих нүүр даанч алгаа
энэ нөхөд арай хийж өөдийн бараа харж байгаа энэрэл цогцолбор сургуулиар тоглохоор шийджээ Бат-Эрдэнэ нь Энхболдын төлөө ээжийгээ хэргийг бууцаалгаж хүүхдийн төлөө төвийн даргаар тавиулхаар тохиролцсон гэнэ Гэтэл дуртай байгууллагаа авч бузралдаг Ганбаяр гэгч эмэгтэй боловсорлын газрындарга Ганчулуун хоёр Энхболд дээрээ орж мөнгөн аяга хадагтай орж баахан архидаад Ганбаяр нь Энэрэл сургуулийг Ганчулуун нь 18-р сургуулийг амлан авсан гэнэ удалгүй Ганбаяр 98 сая төгргийн өртэй 100 гаруй хүүхдээр хий санхүүжилт авч байсан сургуулийг өргүй болгож хүүхдийн тоог бодит тоонд хүргэж орчнийг 2-хон жилд өөрчилж чадсан Маанийдаарий захирлыг халуулж чадсан Захирал болсноос хойш сургалтын менежер,нярав номийн санчийг халсан ёс зүйгүй багш Ариунааг орон тоо байхгүй байхад ажилд авсан одоо хэд хэдэн хүн товлоод ажлаа ол гэж шаардаад байна Маанийдаарий захирлаа авьяаа
Зочин · 2015/12/06
МОНГОЛЫН АРД ТҮМЭН СОНГОЛТОО МАШ ЗӨВ ХИЙЖ АН-Д ИТГЭЛ ХҮЛЭЭЛЭГСЭН. АН Ч ҮҮРГЭЭ НЭР ТӨРТЭЙ БИЕЛҮҮЛЖ АЛТ, ЗЭС НҮҮРСНИЙХ НЬ ҮНЭ НАВС УНАСАН Ч ГЭСЭН МАН ШИГ МОНГОЛЧУУДЫН 80 САЯ МАЛЫГ НИЙГЭМЧЛЭХ НЭРЭЭР ХУРААЖ АВААГҮЙ Ч ГЭСЭН МАН-ЫН ГАДААДААС ЗЭЭЛЖ АВЧ БААС БОЛГОЖ ХАЯСАН ӨЧНӨӨН ТЭР БУМ ДОЛЛАРЫН ӨРИЙГ ТӨЛӨӨД МОНГОЛЫН Э/З ХЯМРААГҮЙ ЮМ ШИГ ӨЧНӨӨН ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛУУДЫГ МАШ БОГИНО ХУГАЦААНД МАШ АМЖИЛТТАЙ САЙН ХИЙЧИХЭЭД БАЙНА ШҮХ 88583399
Зочин · 2015/12/06
enkhbold ni gazar naimaachin erdenebayar ni 400 saya ideechin
teneg mal enhbold · 2015/12/06
darhan- yyl aimagt bolobsrolgui enhbold gedeg hun zasag darga bolj hunii doog tohyy bolj baih gej dee. uls tur iim hun baigaa gej bodohoor arhangai aimgiinhan bas dabhar ichih um. enhbold mini hyrdan zail hold. haraad urubduh ichih 2 zeregtseed baih um er ni chamaar darhan yyl aimag dutaagui shuu
Тэрсээ · 2015/12/06
Даргын суудлыг маш өндөр хариуцлагатай алба гэж ойлгохоор өөрчлөх шаардлагатай. Дарга буруу зүйл хийвэл 2-3 дахин илүү шийтгэл оноож байвал тэнэгүүд биш ухаантнууд тэнд ажиллах болно.
шаабар · 2015/12/06
Хэл амаа ололцож чаддаггүй яачихсан ч улс байдаг юм. Иргэдээрээ тоглож дууслаа шүү дээ. Наад албан тушаал чинь тэгэж дурлаад байхаар эд үү. Эсвэл өөр ашиг сонирхолд зүтгээд байгаа юм уу. Одоо болиоч дээ. Сонгууль болох нь байна. Нэр нүүрээ алдаж гүйцлээ шүү Дарханчууд минь.
Зочин · 2015/12/06
Нүдний булайгаа дэлгэж дуусдаггүй хогнууд юмдаа