Цагдаагийн экс хурандаа нарын хамт шалгаж эхэллээ
2015/12/08
Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулахын төлөө Мөрдөн байцаах газрын дарга, хурандаа Х.Доржсүрэн, ЭЦГ-ын дарга, хурандаа Н.Ууганбаяр, тус газрын дэд дарга н.Ариунболд нар үгсэн хуйвалдаж, өмгөөлөгчтэй ярьж байгаа бичлэг цахим ертөнцөд тарсан. Улмаар энэ хэрэг АТГ, ТЕГ-т шалгагдаж эхлэхтэй зэрэгцэн тухайн үед ЦЕГ-ын даргааар ажиллаж байсан тэргүүн комиссар С.Баатаржав тус газрын даргаар томилогдсoныхоо маргааш нь тушаал гарган Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Батсүх, Мөрдөн байцаах газрын дарга, хурандаа Х.Доржсүрэн, ЭЦГ-ын дарга, хурандаа Н.Ууганбаяр, тус газрын дэд дарга н.Ариунболд нарыг дутагдал гаргасан гэх шалтгаанаар халж, цолыг нь хураан авч энгийн иргэн болгосон.
Прокурорын байгууллагаас Эрүүгийн цагдаагийн газрын дарга асан Н.Ууганбаяр, тус газрын Гүйцэтгэх ажлын дүн шинжилгээний хэлтсийн дарга асан Б.Ариунболд нарын холбогдож байсан хэргийг сэргээн шалгах үүрэг өгчээ.
Тэднийг Гүйцтэгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн, Төрийн албан тушаалтан эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулсан хэргээр шалгаж байгаа юм. Экс хурандаа нарын гэм буруутай нь тогтоогдвол Эрүүгийн хуулийн
133 дугаар зүйл.Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих
133.1.Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
263 дугаар зүйл. Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах
263.2.Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хоригдох юм.
Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Зочин · 2015/12/08
Зарим нь шалгана гээд зарим үгүй гээд эсвэл нэг мөр шалгуулж үнэн мөнөө дуулсан дээр, эсвэл ингэж хүн хэлмэгдүүлэхээ боливол яасийн бэ.
Зочин · 2015/12/08
Шалгах хэрэгтэй иимэрхүү юнуудыг цагдаагийн бие бүрэлдхүүнээс зайлуулж цагдааг цэвэрлэсэн дээр.шалга үнэн зөв шалгаарайдаа. Их юм гарна даа
Зочин · 2015/12/08
Цагдааг шалгах нь юу л бол