Н.Энхбаярын санаархал хийгээд Ч.Сайханбилэгийн сонгох салаа зам
2015/12/08
Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригоор их улс төрд эргэн ирэх хүсэл нь хойшлоод байсан МАХН-ын дарга гарц олжээ.
Тэрбээр Их хуралд нэр дэвших эрхгүй үлдсэн ч, энэ Засгийн газарт сайд болж ирэхээр санаархаж байна. Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба авлигын хэрэгт сэжиглэгдэн саатуулагдсан, түүний оронд нэр дэвшүүлсэн Л.Жамбалжавыг Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд хүлээн аваагүй зэргээс улбаалаад МАХН-ын дарга дараагийн хувилбараа гаргажээ.
Тэр нь өөрөө Шадар сайд болоод, одоогийн Шадар сайд Ц.Оюунбаатарыг Эрүүл мэнд, спортын сайдаар томилуулах хувилбар. Энэ хувилбарыг Засгийн газарт хамтарсан хоёр намын удирдлагын хүрээнд ярилцсан бөгөөд ойрын хугацаанд энэ шийдвэрийг баталгаажуулан Ерөнхий сайдад албан ёсоор өргөн барих ажээ.
Энэ тохиолдолд Ерөнхий сайд сонгоход хүнд хоёр замтай тулгарна. Эхнийх нь бүрэн эрхийнхээ хүрээнд сайдад нэр дэвшигчийг буцаах. Гэхдээ энэ нь засгаа нураах эрсдэлтэй алхам. Засагт хамтарсан намын даргаа сайдаар томилуулахаас татгалзах нь өөрөө улс төрийн ёс зүйн хувьд ч таатай үйлдэл биш. Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд Н.Энхбаяр даргыг танхимдаа оруулахгүй гэж шийдвэрлэвэл МАХН хийгээд намын дарга нь Засагт хамтарна гээд суухгүй нь ойлгомжтой.
Дараагийн зам нь Н. Энхбаяр даргыг Шадар сайдаар томилуулах саналыг хүлээн авах. Хүлээн авсан тохиолдолд Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцөн сайдаар томилуупах саналаа УИХ-д өргөн мэдүүлэх учиртай. Гэхдээ энэ зөвшилцөл хэлбэр төдий зүйл болоод удаж байгаа. Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөс шалтгаалан Ерөнхийлөгчийн зөвшөөрөх эсэх нь үл хамаарах болсон бөгөөд Ерөнхийлөгчтэй зөвшилцөж чадаагүй бол долоо хоногийн дотор өөрөө өргөн барих эрх нь Ерөнхий сайдад байгаа. Харин энэ нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэшйн хувьд мөн л эрсдэлтэй алхам болоод байна. Учир нь сүүлийн үед өрнөж байгаа улстөрийн үйл явцууд түүнийг улс төрд хөл тавьснаасаа л харьяалагдаж ирсэн “Алтангадас” фракцын гэхээс илүүтэйгээр төрийн тэргүүний хүрээллийн хүн болгон харагдуулдаг. Угаас улс төрийн томилгоо хийхдээ фракцууцын эрх ашгийг эрэмбэлдэг АН-ын хувьд “Алтангадас”-ын шошготой хоёр хүнийг Ерөнхий сайдаар дараалан томилсон нь Төрийн тэргүүн оролцсоных ч гэдэг.
Ийм байхад Шадар сайдаар МАХН-ын даргыг томилно гэдэг Ерөнхий сайдыг улсгөрчийнх нь хувьд түших бүлэглэлгүй болгоно гэсэн үг. “Алтангадас” гэдэг нэр түүнээс аль хздийнэ, өмнөх Ерөнхий сайдыг огцруулах үед л алсран одсон шүү дээ. Ийм хоёр салаа замын эхэнд Ч.Сайханбилэг сайд зогсож байна. Дээрээс нь хуулийн хугацаа түүнийг шахаж байна. Хуульд зааснаар Засгийн газрын гишүүний орон гарвал 30 хоногийн дотор нөхөн томилдог. Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг хуулийн байгууллагаас өнгөрсөн сарын 4-нд саатуулсан. Харин гурав хоногийн дараа буюу арваннэгдүгээр сарын 7-нд түүнийг сайдаас чөлөөлсөн юм.
С.ОНОН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Зочин · 2015/12/09
ЯМАРЧ ГЭМГҮЙ 40000 МОНГОЛЧУУДЫН ТОЛГОЙГ ЗАЛГИСАН БУЗАР АЛУУРЧИН МАН ТҮҮНИЙ УЛААН ХАМГААЛАГЧИД АРДЧИЛЛЫНХНЫГ МЭНДЭЛСЭН ЦАГААС НЬ ГУТААН ДОРОМЖИЛСООР ИРСЭН. ЭЦЭСТ НЬ ЗАСГИЙН ЭРХИЙГ АВААД БААХАН БЭЛЭН МӨНГӨ ТАРААЖ ЗҮГЭЭР БААС БОЛГОЖ ХАЯАД МОНГОЛ УЛСЫГ ӨЧНӨӨН ТЭР БУМЫН ӨРӨНД ОРУУЛААД МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ САМАРЧ ХАЯАД МАН-ЫН ДАРГА БАЯР, БАТ БОЛД НАР НЬ ХАМАГ БАЙДАГИЙГ НЬ ХУЛГАЙЛААД ЭХ ОРОНДОО Ч ИРЭХ НҮҮРГҮЙ ХААНА БАЙГАА НЬ Ч МЭДЭГДЭХГҮЙ ГАДААД РУУ ЗУГТААЖ НУУГДСАН. МАН-ЫНХАН БУСДЫГ ГҮТГЭЖ ДОРОМЖИЛООД ДАРАА НЬ ГАДААДЫНХАНД МОНГОЛОО ХУДАЛДААД ӨӨРСДӨӨ ИНГЭЖ Л АЛГА БОЛДОГ. ИЙМЭЭС МОНГОЛЫН АРД ТҮМЭН ХАМГИЙН ЗӨВ ХИЙСЭН 2012 ОНЫ СОНГОЛТОО 2016 ОНД БАТАЛГААЖУУЛЖ ӨГӨХӨӨС ӨӨР АРГА ЗАМ БАЙХГҮЙ. ШҮХ 88583399
Зочин · 2015/12/08
Enhbayriig songobol oshoo horsliig jinhene utgaar hiine shuu
Зочин · 2015/12/08
Yg tiim osh honzon l yaj abahiig sain sursan bhaa
Зочин · 2015/12/08
Enhbayr odoo boliosoi!!!!Buh alban tushaal hashij bhdaa ym hiigeegui baij odoo yah geed bnaa .? Ichih bulchirhai bna uu? Ard tumniig yu gej bodood bnaa??? Humuusee Enhbayr zob ym hiine gej bodoj bna uu? Oshoo honzon alaan hydaan l boloh bh !! Solongost bsan oshoo abahiig mash sain sursan daa
Зочин · 2015/12/08
Хун Алдаж онодог хорвоо тэр хунийг Харин хаана явна дагаж амьдруулахгуй гэсэн шиг ЕС хонзонгоор амьсгалагчид хеерхий цагтаа монгол улсыг еренд хийж дампууруулж байгаагуй Энхбаяр гэдэг хун монголын зуйр угээр туг ч барина тугал хариулж туг ч барьж болно доо
уншигч · 2015/12/08
Төрийн алба хашина гэдэг нь одоогийн ойлгоцоор малчин хүн малаа зах дээр ахиухан үнэ хүргэх гэж байгаатай л адилархуу юмуудаа.Цагтаа төрийн тэргүүн,ерөнхий сайд,их хурлын дарга зэрэг төрийн бүх өндөрлөгт ажиллаж явсан хүн эцэсдээ албан тушаалын хар захын наймаачин болчих гэж харамсаад барахгүй