АСЕМ-ын хүрээнд зургаан зочид буудалд 77.1 тэрбум төгрөгийн зээл олгов
2015/12/08
Гадаад харилцааны яамнаас долоо хоног бүрийн мягмар гаригт мэдээллийн цаг хийдэг билээ. Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн энэ сарын 11-нд “Сайдын цаг” уулзалтанд орох талаар мэдээллэв.
Мөн ирэх онд болох АСЕМ-ын уулзалтын хүрээнд зочид төлөөлөгчдийг хүлээн авах зочид буудлуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсон. Энэ хүрээнд одоогийн байдлаар зохих шалгуурыг хангасан зургаан зочид буудалд 77.1 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэрийг гаргажээ. АСЕМ-ын уулзалтаас гадна нь есөн томоохон арга хэмжээ болох юм.
“Эрээн хот дахь дэд консул асан А.Баярсайхан ажлаа албан ёсоор хүлээлгэж өгсөн бөгөөд гэр бүлээрээ байршин ажилладаг тул гэр бүлээ нүүлгэх зэргээр Эрээн хотод байгаа. Тэрнээс бол ажлаа хийж байгаа асуудал байхгүй. Мөн Эрээн хотын консул Золзаяа албан тушаалаа урвуулан ашиглаж, ажилчиддаа халсан тохиолдол байхгүй. Консулын газарт ажилладаг иргэдийг Консулын дэд зөвлөлөөс томилдог” хэмээн ГХЯ-ны Бодлого, төлөвлөлт зохицуулалтын газрын захирал Г.Амартүвшин хэлсэн юм.
Т.Буянаа