УИХ-ын гишүүн Зам тээврийн сайд М.Зоригт ажлын өрөөндөө малгай, нүдний шилтэй сэйлфидсэн зураг нь олны анхааралд өртөж, сайн мууг дагуулсан.

Үүний дараачаас эцэг, эхчүүд өөрсдийн хүүхдүүдийг М.Зоригт сайдыг дууриалган сэйлфидсэн зургаа түүн рүү илгээсэн юм. Уг үйлдлийн хариуд нь сайд эдгээр хүүхдүүдэд бэлэг гардуулахаар амалсан юм. Тэгвэл энэ сарын 12-нд Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд эдгээр хүүхдэд гарын бэлгээ өгөхөөр болсон талаар фэйсбүүк хуудсандаа мэдээлжээ. Дээрх хүүхдүүд М.Зоригт сайд руу явуулсан зургаа харуулаад бэлгээ авах гэнэ. Мөн шил малгайтай ирэхийг хүссэн байна.