Тариалангийн талбайд заан орсноор ургац сүйдэх эрсдэлтэй Африкийн тариаланчид тулгардаг. Тэгвэл энэ асуудлыг аж ахуйчаар шийджээ. Тодруулбал заан шавьжаас айдаг ажээ. Тиймээс тариалангийн талбайгаа тойруулан зөгийн аж ахуйгаа байрлуулсан байна. Ингэснээр тариалангийн талбайгаа хамгаалаад зогсохгүй зөгийн балтай болж, тариаланчид ашиг орлогоо нэмэгдүүлээд байгаа гэнэ.