Абдул Каримдаа асар их баярлалаа
2015/12/10
Энэ нэг баян араб эрд баярлалаа гэдгээ хэлье. Ер нь олон ч хүн баярласан байх. Хуучин Хэвлэлийн үйлдвэртээ ч баярлалаа. Балгас энэ тэрээрээ дуудуулаад, бас ганц хоёр хүн торны цаана түгжсэнээрээ хараалгуулж байсан энэ үйлдвэрийн сэг Монголын иргэн араб эр байдгийг танилцууллаа шүү дээ. Бас зүгээр ч нэг баагий биш иймэрхүү балгасны төлөө 24 тэрбум төгрөг халааснаасаа гаргаж шидчихээд бас болоогүй буцааж татан, 810 сая төгрөг улсын төсөвт сул хаяжээ. Үнэхээр баян хүн шиг загнаж байгаа биз. Харин тэрхүү 810 сая төгрөгний хэд нь хүний эмчийн цалин, хүүгийн минь багшийн хөлс болж, хэд нь хэн нэгний өмдний халаасанд орохыг ёстой чөтгөр бүү мэд.
Харин нэг өглөө босоод харахад л тэнгэр баганадсан байшин боосчихсон байдаг юм. Түүнийгхэнийх бол хэмээн тэсч ядан атаархахаас бус газрыг нь хэдэн төгрөгөөр авсан бол гэж огтхон ч сонирхохгүй. Тэгвэл энэ бүсэд байдаг, иймэрхүү хэмжээний газар ийм ханштай байдаг юм байна шүү, Авлигатай тэмцэх газрынхаан.
Тэрбээр барьцааныхаа 810 сая төгрөгийг огтхон ч юманд бодохгүй май та нар ав гээд өгч байхыг бодоход нэг бол дэлхийд байхгүй буяны өглөгч, нэг бол Монголд багтахааргүй хулгайн наймаачин байж таарна.
За тэгвэл, балгастай газар ийм байгаа юм чинь балгас байтугай түүний сүүдэр ч үгүй газар ямар үнэтэй байх вэ гэдгийг бодоод үзээрэй. Хотын энүүхэн хэсгээр л гэхэд мундаг, мундаг барилгууд зөндөө. Тэр ч бүү хэл Туулын эрэг, цэнгэлдэхийн хавьцаах хурдан морь уралдах хэмжээний том, том газруудыг манай “аваргууд” хэзээ болсон дуудлага худалдаагаар, хэдэн тэрбум төгрөг зарж, авав гэдэгт хэрэг дурламаар байна.
Тухайлбал, Нар, сарны хороолол, Дүнжингарав зах гээд далай шиг газар баригдсан данагар барилгууд зөндөө.Баянмонгол гэж хоосон монголчууд нүдээ баясгадаг хороолол бий. Тэгвэл энэхүү Төв цэнгэлдэхийн эргэн тойронд байх газрыг эрхэм гишүүн Чойжилсүрэнгийн “Хурд” компани хэзээ болсон дуудлага худалдаанд оролцон, хэдэн төгрөгөөр авав?
Дүнжингаравын газрыг мөн л эрхэм гишүүн Наранхүү хэдэн тэрбумаар авав гээд ”ял асуумаар” санагдах болов. Ямартай ч энэ хавийн газраас буруу аргаар тоншсон хотын мээр асан нэг нөхөр саяхан шоронгоос суллагдсан юмдаг. Ингэхэд энэ хавьцаа байх хорооллуудын доор хотыг цэвэр усаар хангадаг зургаан худаг дарагдсан тухай нэг хэсэгтээ шуугиж байсныг санаж байна.
Сүхийн нэрэмжит талбайг тойроод мөн ч олон аварга байшин бослоо. “Сэлэм” байшингийн газрыг Н.Энхбаяр хэдээр авсан бол. Баасан авгайгийн амиа өгнө гээд баахан өвгөд дотор нь оруулаад суулгаж асан байшингийн газрыг хэдээр өгөв бүү мэд. Эдүгээ Баасан авгай баяжиж, хөөрхий өвгөдийн ихэнх нь бурханы оронд оджээ. Харин түүний амь биеэрээ хамгаалаад байсан балгасын оронд ухсан нүх харагдаж байна билээ. Баасан авгай зарав уу, бас л манай “аваргууд” луйвардав уу гэх зэргээр энэ хотыг тойруулаад элдэв долоон юм сөхөөд байвал тун их зүйл гарах төлөвтэй. Ер нь эдгээр байшингуудын хэрхэн боссон түүхийг АТГ-т матаж байгаад шалгуулчих хоншоортой аавын хүү гараад ирэхгүй юм байх даа. Хэзээ дуудлага худалдаагаар орж, хэн авсан болоод хэдэн төгрөг улсын төсөвт, хэд нь хэн нэгний халаасанд орсоныг хэлээд өгдөг шидтэн байгаасай.
Абдул Карим ч асуудалтай байж магадгүй. Манай иргэн болох гэж 10 гаруй жил хөөцөлдөөд арга нь барагдахдаа Халимаг руу гарсан нэгэн өвөрмонгол нөхрийг мэдэх юм байна. Гэтэл Карим гуай яасан амархан Монголын иргэн болоо вэ, базарваани. Нөгөө талаас Абдул абугааг арай манайхан шантаажлаад наймааг нь буцаачихсан юм биш биз. Тэрбээр барьцааныхаа 810 сая төгрөгийг огтхон ч юманд бодохгүй май та нар ав гээд өгч байхыг бодоход нэг бол дэлхийд байхгүй буяны өглөгч, нэг бол Монголд багтахааргүй хулгайн наймаачин байж таарна. Түүнээс биш манай нутагт ямар нэг юм худалдаад ч юм уу, эсвэл эрүүл саруул үйлдвэрлэл эрхлээд ийм мөнгө олно гэдэг мөнхийн мөрөөдөл баймаар.
Ингэхэд мань эрийн ямар нэг булхай илрэхээс болгоомжлоод бушуухан шиг нэрээ татчихав уугэсэн хардлага төрөөд байгаа юм. Бас маайхан шантаажилсан байхыг үгүйсгэх юм алга. Ер нь бид гүндүүгүй гэдэг тодорхойлолтоо гээгээд жудаггүй монголчууд болсон шүү дээ. Ичиж, айна гэсэн юм огт байхгүй болсон. Уг нь хуулийн хориглоогүй юмнуудад ичих булчирхай гэдэг нөхөр хориг тавьдаг байв. Одоо больсон. Эхлээд жаахан ичингүйрэвч, удалгүй аман дотор шүлс асгараад эхэлж байгаа юм чинь, одоо яах вэ дээ. Тиймээс ичих ёстой юмнаасаа ч ичиж нэрэлхэхээ больсон шүү, бид.
Ингэхэд одоо юу гэнэ вэ, энэ хэвлэлийнхэн л есөн жороор ярьж, бичиж байгаад Абдулыг үргээчихлээ гэсэн чимээг манай “аваргууд” нийгэмд хаяж байна билээ. Үгүй л дээ. Хонхыг хэн нэгэн сэгсрээгүй байхад дуугардаг бил үү, ингэхэд. Гэхдээ ямар ч байсан Абдул Каримдаа баярлалаа гэдгээ бас дахин хэлье. Нүд харанхуй бидэндээ гэрэл асааж өгсөнд баярлалаа.
Д.Гал
http://www.24tsag.mn
Зочин · 2015/12/15
Mongold medeelel xangalttai bish bna
Зочин · 2015/12/15
Manaixan delxiid yag u bolood bgaa medeelel tun ch xoms bgaa ni medegdeed bna.!!!OROS,GERMAN, FRANTS,ANGLI,ISPANI,ARAB,XYATAD, xeltei Mongoloo gesen zaluuchuud negdej,Medeeleliin tev bguulj,dugnelt gargaad ard tumendee medeeldeg baimaar bna.ZEVXEN UNEN GEDEG ZUILIIG XAMTARCH BATLAAD MONGOLDOO MEDEELDEG BAIX,BAS EERSDIIN SHUDARGA UNENII TELEE GESEN DURMEE ZOXIOX GEED XUVI XUNIIXEE XUVID TANGARAGLAX GEED OLON UM MONGOLD XEREGTEI BNA.ERGEN UTGAAR NI BICHVEL ZENDEE UMBAIGAA BOLOVCH INGESGEED ORXIE
Зочин · 2015/12/15
Zugeer engiin xun iim bayan baidaggui um.Bolgoomjlox estoi.Igil gedegtei xolbootoi umuu yaj medexev dee.Ted mongoliig onilj baigaag sayxan bugd xarsan baix
Зочин · 2015/12/10
ЯМАРЧ ГЭМГҮЙ 40000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН БУЗАР АЛУУРЧИН МАН ТҮҮНИЙ УЛААН ХАМГААЛАГЧИД АРДЧИЛЛЫНХНЫГ 1990 ОНООС ЭЛДВЭЭР ГҮТГЭН ГУТААН ДОРОМЖИЛСООР ИРСЭН. ӨӨРСДИЙГӨӨ ХАМГИЙН ШУДРАГА АРИУН ГЭЖ ЯРЬДАГ МАН ТҮҮНИЙ ДАРГА НАР АРД ТҮМНИЙ ӨМЧИЙГ БҮГДИЙГ ИДЭЖ ДУУСГААД, МОНГОЛ УЛСАА ӨРӨНД ОРУУЛААД ЭХ ОРНОО ГАДААДЫНХАНД ХУДАЛДАЖ, МОНГОЛ УЛСЫГ ӨРӨНД ОРУУЛААД БУРУУГАА БАЯРЦОГТ БОЛОН АН-РУУ ГҮТГЭЖ ЧИХЭЭД ЭХ ОРОНДОО Ч ИРЭХ НҮҮРГҮЙ ГАДААДРУУ ЗУГТААГААД НУУГДЧИХСАНЫГ МЭДЭХГҮЙ ХҮН МОНГОЛД БАЙХГҮЙ. МАН-ЫН ЭНЭ БҮХ БУЗАР БУЛАЙ ЯВДАЛ АРИУН ЯВДАЛ ЮМ УУ ? шүх 88583399
turbavuu · 2015/12/10
mongolchuudiin zang oilgosond bayrlalaa geh n zuv bhaaa
шаабар · 2015/12/10
Газар авсан эздийнх нь нэрийг нэг бүрчлэн хэлээгүй ч ерөнхийд нь дурдсан байна. Хөндөх л асуудал. Манай сэтгүүлчид дууг нь тасалдуулалгүй үргэлжлүүлдэгсэн бол улсын төсөвт өрөө дарахаар хэмжээний мөнгө босно доо. Айлаас эрэхээр авдраа уудал гэж. Нэг хүнээс л сая доллар гэж бодоход 76 сая доллар болох нь байна.