Шадар сайдын суудалд Н.Энхбаярыг дэвшүүлэв
2015/12/10
Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр Шадар сайд болох нь гэсэн яриа сүүлийн хоёр өдрийн ярианы гол сэдэв байлаа. Тэгвэл өчигдөр 21.00 цаг өнгөрч байхад МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан өөрийн твиттер хуудаснаа "МАХН-ын нарийн бичгийн дарга нар хуралдаад АН-ын санал, эвслийн ЗГ-ийн гэрээний зарчмыг үндэслэн Монгол Улсын Шадар сайдад Н.Энхбаярыг нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж үзэв" гэж бичсэн.
Уг үйл явдал үнэн болохыг УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ Ерөнхий сайдад өргөх бичиг өгөхөөр болжээ. Үүнд Монгол Улсын Шадар сайдаар Н.Энхбаяр, Эрүүл мэнд спортын сайдад Ц.Оюунбаатар нарыг томилуулахаар хүргэсэн байна.
Гэвч Н.Энхбаяр одоогоор төрийн өндөр албан тушаалд томилогдох эрхгүй аж. Хуульчдын хэлж буйгаар тэрбээр 2012 онд Эрүүгийн хуулийн 150.3, 263 дугаар зүйл ангиудаар ял шийтгэл авсан. Энэ нь төрийн өндөр албан тушаалаа урвуулан ашиглах, бусдын эд хөрөнгийг завших үрэгдүүлэх зүйл ангиуд. Харин Ерөнхийлөгч уучлал үзүүлж үлдсэн ялыг нь биеэр эдлүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Тиймээс Н.Энхбаярын эдгээр зүйл ангиудаар ял эдэлж байсан нь гэх шийдвэр хүчинтэй хэвээр байгаа. Хуулийн дагуу эдгээр зүйл ангиар ял, шийтгэл эдэлж байсан бол найман жил төрийн өндөр албан тушаал хашихгүй, сонгогдох эрхгүй гэсэн хуулийн заалттай. Энэ нь уучлагдсан байсан ч ялгаагүй ажээ.
Тиймээс Н.Энхбаярыг Шадар сайдад нэр дэвшүүлээд түүнийг нь Ерөнхий сайд хүлээн зөвшөөрөөд УИХ-д оруулж ирэхэд дэмжигдэхгүй байх магадлалтай аж.
Т.Буянаа
Зочин · 2015/12/11
Enhbayr ardchilsan namiin ner hundiig estoi shorootoi hutgaj bn da.zavaarsan yumnuud hohino dee
БАТААР · 2015/12/11
МАХН ГЭХ АСМАН НАМЫН ДАРГА ЭНХБАЯР ЯЛТАН. АН НЬ ЯЛТАНГ ШАДАР САЙД БОЛГОХ БАЙГАА НЬ ӨӨРСДӨӨ ДАРАА НЬ ЯМАР Ч ХЭРЭГ ХИЙСЭН ШАДАР САЙД ХИЙНЭ ГЭСЭН ЖИШГИЙГ ТОГТООХ ГЭЖ БАЙГАА ЮМ. ХЭРВЭЭ УИХ ЭНХБАЯРЫГ ШАДАР БОЛГОВОЛ ЁСТОЙ НООЛЬД ЖИВЖ БАЙГААГААС ӨӨРЦГҮЙ. УГТАА ЭНХБАЯРЫГ ШАДАР БОЛГОСОН Ч 2016 ОНЫ СОНГУУЛЬД АН УНАНА, БОЛГООГҮЙ Ч УНАНА. ХАРИН ХАМТДАА УНАХ БОЛСОН НЬ АРД ТҮМЭНД АШИГТАЙ. ЯЛТАН ШАДАР БОЛОХ НЬ УЛС ОРНОО ШИЙВШИГТ ХУТГАЖ БАЙГААГИЙН ЯЛЫГ ЭНЭ 2 НАМААС АРД ТҮМЭН АСУУНА.
Зочин · 2015/12/11
Ard tumnee bitgii doromjil
Зочин · 2015/12/11
Zuger l hog
Зочин · 2015/12/11
Icheesei avilgach
Зочин · 2015/12/11
35 000 n tep bymtan gadnii lyybipchidiig opshoochoxood oopiinxoo xvniig opshooj boloxgvi bx daa yaxa b .dee
Зочин · 2015/12/10
Н. ЭНХБАЯР ӨЧНӨӨН ЖИЛ САЙД, ИХ ХУРЛЫН ДАРГА ЕРӨНХИЙЛӨГЧ ХИЙЖ БАЙХДАА МОНГОЛЫГ ХӨГЖҮҮЛЖ БАЙХ НЬ ЯАСАН ЮМ. АВИЛГЫН ХЭРГЭЭР ШОРОНД ОРООД ТЭНДЭХИЙН АЖИЛТАНГУУДРУУ САЛААВЧ ГАРГААД, НЯМДОРЖИЙГ ХАРААЖ БАЙХДАА ГЭНЭТ ЦООРООД УХААНТАЙ БОЛЧИХОО ЮУ. ОДОО БҮҮ МӨРӨӨД. ТИЙМ ШУДРАГА ЮМ БОЛ, ТИЙМ ЭХ ОРОНЧ ЮМ БОЛ АВИЛГАЛД АВСАН МӨНГӨӨ ӨВӨРТЛҮҮЛЭЭД ГАДААДАД НУУГДУУЛААД ИНТЕРПОЛООР ХАЙЛГААД БАЙГАА ТӨРСӨН ДҮҮ ЭНХТУЯА, ХУЯГ, БИЛЭГТ НАРЫГАА ХАА БАЙГААГ НЬ ЗААГААД ӨГӨХ ЁСТОЙ . ЭНХБАЯРТ ТИЙМ ӨЧҮҮХЭН Ч ЁС СУРТАХУУН БАЙХГҮЙ Л ДЭЭ. ӨӨРИЙГӨӨ НЭГ ИХ АРИУН ШУДРАГА ХҮН БОЛГОЖ ХУДЛАА ЯРИАД МОНГОЛЧУУДЫГ ТЭНЭГ ГЭЖ БОДДОГ ЮМ БАЙХ ДАА. шүх 88583399
үнэн · 2015/12/10
зөв байна.Хамгийн их шалгуулсан хүн идсэн бол хамгийн бага идсэн нь .Төрөөр дүүрэн шалгуулаагүй их идэгч нар байна. Бүр их орноо худалдаад гадаадынхантай нийлээд гар хөл болоод...Энэ хүн тэд нартай харьцуулахад цэвэр хүн эх орноо гэсэн сэтгэл зүрхтэй дэмжиж байна.
Зочин · 2015/12/10
Hezee hyylia dagadag bolchihoo be ,ylsad 35n terbymiin urtei gadaadiin ergeniig urshuuguud syllaad uawyylj boldog hyyli baidag uymyy Elbegdorj uamar hyyliy...Uag vnendee chadahgvi hvmvvs yls orniig samarch dyysgasan deervv chadaj baisan hvnee oryylj yls ornoo awarsan deervv bodoh l asyydal.
ганаа · 2015/12/10
авилгач ,шадар сайд болно гэнэ үү
Зочин · 2015/12/10
монгол улсад хууль гэж байгаа юм уу. Ял эдэлж ялын хугацаагүй дуусаагүй байхад улс төрийн албан тушаал хашуулах гэж л байдаг. энэ АН, МАХН хоёр эрх мэдлийн төлөө Монголын хуулийг гууль болгож олонхоороо шийдээд үнэхээр хэлэх үг алгаа. дээдэх нь хуулиа сахихгүй байхад доодуул яаж ч сахив гэж дээ.....
4 · 2015/12/10
одоо байгаа АН-хан лав хэнээс ч ичээгүйдэг. ичихгүй л идэж, ууж, луйвардаж, зарж, үрж, юугаа ч мэдэхгүй охид, хөвгүүд том том албан тушаалын ширээний ард сууж байна даг.
2 · 2015/12/10
Зочин [103.229.120.217] үхснээсээ ичээд байгаа юм болдоо. тэнэг баагий. бодвол АН хумсны хугархаа биз.
2 · 2015/12/10
одоо байгаа нь хийж чадахгүй байхад чадаж байсан хүн нь дахин ирэхэд яагаад болохгүй гэж. тухайн үед одоогийн байгаа шиг л байгаагүй байх. одоо энэ улс орон, иргэд, бизнесийхэн чинь өр орж, өтөнд бариулж дууслаа шдээ. хэдхэн хулгайч, хятадууд монголыг 3-4хэн жилийн хугацаанд хүнд байдалд оруулж чадлаа шдээ. энэ тэгээд зөв юм уу.
1 · 2015/12/10
дэмжиж байна. улс орны бодлого яаж өөрчлөгдөхийг харж хүлээх л үлдлээ. олон ч юм болно доо. манай улс төрийн үйл явдал яг л солонгос олон ангит кино шиг болчихлоо.
Зочин · 2015/12/10
Ичиж байна.
Зочин · 2015/12/10
Чадал байхад Энхбаяр хийх л хэрэгтэй. Төр засгийг самууруулсан хэрэгтэй хэрэггүй нь мэдэгдэхгүй олон алиа салбадай нар ажиллаж байгаа биздээ. Энэ хүний үед би л хувьдаа элгээрээ хэвтээгүй юм даг. Зоригтой байсанд нь баяр хүргэе
шаабар · 2015/12/10
Цаадуул чинь өөрсдийнх нь эрх ашигт нийцэж байвал хууль бус ч байсан хамаагүй батлалчихдаг биз дээ. Тийм олон томилгоо өмнө нь хийгдэж л байсан. Сэтгүүлчид хэсэг шуугиад л мартдаг жишиг тогтчихсон. Хууль бол зөвхөн жирийн иргэдийг буруутгахад л хэрэгтэй. шаабар
Зочин · 2015/12/10
Enhbayaraas uur hun oldohgui l dee.
Зочин · 2015/12/10
Balai yum a