О.Баасанхүү Н.Номтойбаярыг 5:0-дов
2015/12/10
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хуулийн төслөө хулгайд алдлаа гэсэн сүржин мэдэгдлийг өчигдөр хийсэн. Гэтэл хулгайд алдсан гэх хуулийн төсөл буюу Нийгмийн даатгалаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжээд гарын үсэг зурсан болох нь УИХ-ын даргад өргөн барьсан бичгээс тодорхой харагддаг. Нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр мөн хууль хулгайлсан хэмээн мэдэгдсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Миний санаачилсан хуулийн төслийг зарим гишүүн УИХ-д өргөн барьж л байдаг. Гэхдээ хэн нь анхдагч вэ гэдэг сонин биш. Ард иргэдэд, нийгэмд хэрэгтэй л бол тэр хууль батлагдаж хэрэгжиж байвал сайн шүү дээ. Тэгэхээр Ардын намынхан үнэхээр малчдыг бодож байгаа бол нэгэнт өргөн барьчихаад, хэлэлцүүлэг нь эхэлчихсэн байгаа хуулийн төслөө цааш явуул л даа, автор булаацалдаж, цаг үрээд байх шаардлагагүй” гэлээ. Ардын намын бүлэг сүүлийн өдрүүдэд байнгын хороодын хуралдаанд суугаагүй, өнөөдөр ч мөн нэгдсэн чуулганы хуралдаанд ирсэнгүй. Тэдэнд улс орны эрх ашгаас илүүтэй хууль санаачилсан гэх автор, нэр хүнд чухал бололтой.
Эрдэнэбат · 2015/12/11
Ард түмнээ боддог төрийн түшээ Баасанхүү үнэнийг хэлжээ. Автор гол биш , сайн хууль батлагдаж баймал болж байна.
Зочин · 2015/12/11
MAXN nam MAN ta negdeed hereggyi ali zamaar ni hogjyyleh ve gedeg iin harylt odoo garsan bysy
Зочин · 2015/12/10
ЯМАРЧ ГЭМГҮЙ 40000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН БУЗАР АЛУУРЧИН МАН ТҮҮНИЙ УЛААН ХАМГААЛАГЧИД АРДЧИЛЛЫНХНЫГ 1990 ОНООС ЭЛДВЭЭР ГҮТГЭН ГУТААН ДОРОМЖИЛСООР ИРСЭН. ӨӨРСДИЙГӨӨ ХАМГИЙН ШУДРАГА АРИУН ГЭЖ ЯРЬДАГ МАН ТҮҮНИЙ ДАРГА НАР АРД ТҮМНИЙ ӨМЧИЙГ БҮГДИЙГ ИДЭЖ ДУУСГААД, МОНГОЛ УЛСАА ӨРӨНД ОРУУЛААД ЭХ ОРНОО ГАДААДЫНХАНД ХУДАЛДАЖ, МОНГОЛ УЛСЫГ ӨРӨНД ОРУУЛААД БУРУУГАА БАЯРЦОГТ БОЛОН АН-РУУ ГҮТГЭЖ ЧИХЭЭД ЭХ ОРОНДОО Ч ИРЭХ НҮҮРГҮЙ ГАДААДРУУ ЗУГТААГААД НУУГДЧИХСАНЫГ МЭДЭХГҮЙ ХҮН МОНГОЛД БАЙХГҮЙ. МАН-ЫН ЭНЭ БҮХ БУЗАР БУЛАЙ ЯВДАЛ АРИУН ЯВДАЛ ЮМ УУ ?шүх 88583399
зочин · 2015/12/10
МАН бол мөхөж байгаа улстөрийн хүчин. 2030 гэхэд энэ нам муу хүмүүсээсээ салахгүй бол нам нь өөрөө алга болсон байна.