“Mining Journal” сэтгүүлийн эрхлэгч Л.Болормаа 2015 оны 11-р сарын 20-ны өдөр нас барсан билээ. Түүнийг гадны нөлөөтэй нас барсан эсэхийг тогтоохоор Шүүх шинжилгээний хүрээлэн задлан шинжилгээн хийсэн бөгөөд хариу нь өнөөдөр гарчээ.

Тодруулбал дагны яс хугарсны улмаас цус харваж нас барсан гэж Шүүх шинжилгээний хүрээлэнгээс үзжээ. Харин талийгаачийн дагзны яс юуны улмаас хугарсан гэдгийг тогтоогоогүй байна. Цагдаагийн байгууллагаас талийгаач гадны нөлөөтэй эсэхийг тогтоох бөгөөд хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэсээс шалгаж байгаа юм байна.

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.