Г.Жаргалсайхан:Сайд над руу утастаад “Одмөнхөд юм хэлсэн байгаа. Тэрийг дэмжээрэй” гэсэн
2015/12/14
ТӨХ, МИАТ ХК, Төрийн банкны удирдлагууд 2015 оны аравдугаар сарын 13-нд яаралтай хамтарсан уулзалт зохион байгуулжээ. ТӨХ-ны дарга Ц.Нанзаддоржийн санаачлагаар болсон уг уулзалтаар Зам тээврийн сайд М.Зоригтоос МИАТ ХК-ийн удирдлагуудад өгсөн нэгэн “чиглэл”-ийн талаар хэлэлцсэн байдаг.
Учир нь Төрийн банкинд байршуулаад байсан МИАТ ХК-ийн мөнгийг голомт банк руу шилжүүлэх үүргийг М.Зоригт Зам тээврийн сайдын ажлыг аваад удаагүй байхдаа МИАТ-ийн захирал, ерөнхий нягтлан бодогч нарт өгсөн талаарх мэдээлэл ТӨХ-ны даргад ирсэн байжээ.
Дээрх уулзалтын үеэр ТӨХ-ны дарга Ц.Нанзаддорж МИАТ ХК-ийн удирдлагуудаас Голомт банк руу мөнгө шилжүүлэн байршуулах үүргийг өгсөн эсэхийг лавлаад, иймэрхүү “улайм цайм” үйлдлүүдийг таслан зогсоож, МИАТ-ийн мөнгийг Төрийн банкиндаа байршуулсан хэвээр үлдээхийг үүрэгдсэн байдаг. Мөн үүнийхээ маргааш ТӨХ-ны дарга Ц.Нанзаддорж ИНЕГ-ын удирдлагуудтай дээрх асуудлаар уулзалт хийжээ. Уулзалтаар Голомт банк руу мөнгө байршуулах М.Зоригт сайдын “тушаал”-ыг хэрэгжүүлэхгүй байх талаар ярьсан байдаг. Бид энэхүү уулзалтуудын протоколыг нэмэр хачиргүйгээр хүргэж байна.
Зочин · 2015/12/15
МОНГОЛЫН АРД ТҮМЭН СОНГОЛТОО МАШ ЗӨВ ХИЙЖ АН-Д ИТГЭЛ ХҮЛЭЭЛЭГСЭН. АН Ч ҮҮРГЭЭ НЭР ТӨРТЭЙ БИЕЛҮҮЛЖ АЛТ, ЗЭС НҮҮРСНИЙХ НЬ ҮНЭ НАВС УНАСАН Ч ГЭСЭН МАН ШИГ МОНГОЛЧУУДЫН 80 САЯ МАЛЫГ НИЙГЭМЧЛЭХ НЭРЭЭР ХУРААЖ АВААГҮЙ Ч ГЭСЭН МАН-ЫН ГАДААДААС ЗЭЭЛЖ АВЧ БААС БОЛГОЖ ХАЯСАН ӨЧНӨӨН ТЭР БУМ ДОЛЛАРЫН ӨРИЙГ ТӨЛӨӨД МОНГОЛЫН Э/З ХЯМРААГҮЙ ЮМ ШИГ ӨЧНӨӨН ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛУУДЫГ МАШ БОГИНО ХУГАЦААНД МАШ АМЖИЛТТАЙ САЙН ХИЙЧИХЭЭД БАЙНА ШҮХ 88583399