О.Ганбат, Л.Эрдэнчимэг, Г.Баярсайхан нарт хариуцлага тооцуулъя
2015/12/14
2016 он сонгуулийн жил. Тэр ч утгаараа УИХ-ын гишүүдийн чих зөөлөрч, гэнэт олон ажлуудыг хийдэг. Хэдхэн хоногийн дараа 2016 он гарах гэж байгаа болохоор УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж байгаа нэрээр битон, нэгж, нүүрс тараагаад эхэлсэн байна.
Тодруулбал УИХ-ын гишүүн О.Ганбат битон будаа, Л.Эрдэнэчимэг нэг, Г.Баярсайхан нүүрс тарааж байна. Хамгийн сүүлд л гэхэд Г.Баярсайхан “50-н тор”-оор нүүрс тараав.
Тэднээс гадна УИХ-ын гишүүн болохыг хүсэгчид сжрталчилгаагаа эхлүүлээд байна. Тухайлбал Л.Гүндалай Ард түмнээ хайрлая намынхаа мөрийн хөтөлбөрийг тайлбарласан сурталчилгаа зурагтаар гарч байсан. О.Магнай хувцас тарааж байгаа сурталчилгаа мөн л цахим ертөнцөөр тарсан.
Уг нь сонгуулийн сурталчилгааг хуулийн дагуу санал хураалтаас 45 хоногийн өмнөөс албан ёсоор эхэлдэг. Тэгтэл УИХ-ын гишүүд нь гишүүн болохыг хүсэгчидтэйгээ хамт сонгуулийн сурталчилгаа эхлүүлсэн нь Сонгуулийн тухай хууль болон Эрүүгийн хуулийг зөрчиж байгаа юм. Тодруулбал Монгол улсын Сонгуулийн тухай хуулийн
35.1 Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаагаа энэ хуулийн 29.12, 29.13-т заасны дагуу нэр дэвшигч бүртгүүлж, үнэмлэх авсан өдрөөс эхлүүлнэ.
35.15.1 сонгогчид мөнгө, эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэйгээр үзүүлэх, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулахыг хориглоно гэж заасныг зөрчсөн.
Мөн Эрүүгийн хуулийн 1301 дүгээр зүйл.Сонгууль болон ард нийтийн санал асуулгад хууль бусаар илүү санал өгөх гэсэ заалтыг зөрчсөн байдаг. Тодруулбал Эрүүгийн хуулийн 1301.1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурал, Орон нутгийн Хурлын сонгууль, ард нийтийн санал асуулгад оролцох үед санал хураалтын дүнд хууль бусаар нөлөөлөх, будлиантуулах зорилгоор саналын хуудас ашиглан нэгээс илүү удаа санал өгсөн, эсхүл нэгээс илүү удаа санал өгөхийг санаатайгаар зохион байгуулсан бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан байдаг.
Хэдийгээр сонгогдсон тойрогтоо ажиллаж байгаа мэт харагдаж байгаа ч агуулга нь сонгуулийн сурталчилгаа, сонгогчдын сэтгэл зүйд нөлөөлөх, эд материалаар өөртөө татах гэсэн обектив шинжийг агуулж байгаа юм.
Тиймээс сонгуулийн сурталчилгааг цагт нь эхлүүлэхэд хуулийн байгууллагууд нь анхаарна биз ээ...
А.Баярмаа
irgen · 2015/12/15
Ene huuli zurchij baiga humuisiig songuulid neriig ni devshuulehgui baih heregtei songogch bid ch gesen songohguil baival Erdenechimeg, Ganbat, Bayarsaihan,Magnai,Gundalai dedgeer humuusiin songuuli irsulduh erhii hasahj baih bolno doo
Зочин · 2015/12/15
Энэ бол авилгал өгөх эх үүсвэр. Ингээд аваад байдаг тэд өгөөд байдаг гэсэн бэлэнчлэх сэтгэлгээнд шилжиж байгаагийн хэлбэр. Сонгуулиар УИХ гишүүд мөнгө тараадаг, энэ авилгал өгч байгаагийн нэг хэлбэр, үнэгүй юманд нугасгүй гэж байгаад эцэст нь энэ Монгол оронд авч байдаг зээлж байдаг гэсэн тогтолцоо бий болох нь. Энэ увайгүй явадлд нь арга хэмжээ тооцох хэрэгтэй. Үнэхээр өгөх гэж байгаа бол улсдаа өгөөд түүгээр дамжууладга системээ тогтоохгүй юу
зочин · 2015/12/15
Өгөөд л байвал аваад л бх хэрэгтэй.сонголт хийх үедээ заавал тэднийг сонгох албагүй.тэр юм үнэгүй авмааргүй байгаа лүдүүд очоод худалдаад авахгүй юу.
Зочин · 2015/12/14
монголчууд урвамтхай, бэлэн юманд нугасгүй,зүгээр сууж байгаад юм авах гэдэг сэтгэхүй дээр нь эрх баригчид 20 жил амжилттай тоглож ирсэн, дүр эсгэсэн ардчлалаар ардуудаа хошигруулж ирсэн.. Санал авилгдаж худалдаж авч ,хошигруулж ирсэн энэ аргыг нь улс төрд орж эхэлж гарууд одоогийн эрх баригчдаас суралцан байгаа нь юу буруу гэж. ийм л замаар МУ явсаар авилгад мөхөх болж дээ. Санал авилгадаж ирсэн эрх баригчид авилгатай тэмцэнэ гэж жүжиг тавьж байгааг юу гэхэв. ард олноор тохуу хийнэ гэдэг энэ дээ
mgl · 2015/12/14
negjiig bodwol biton nvvrs heregtei bolj bn negj ogch doromjilj bgaa erdenechimegiig bodwol
Зочин · 2015/12/14
Тийм шүү дээ. Өгч байгаааг нь авч л байя. Авлаа гээд тэрийг сонгох алба уу. Тэдэнд гарз болохгүй ч бидэнд өгч байгаа зүйлс нь бага ч гэсэн хэрэг болох
Зочин · 2015/12/14
nice
Зочин · 2015/12/14
Uu humuusee ugsuniig n dugui av l daa. Busdadaa buu gai bol. Amidral hund bgaa ail zunduu bgaa. Songoltoo hend uguh n bidnii l erh shude.