2015 оны 12 дугаар сарын 12, 13-ны өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 652 авснаас зам тээврийн ослын 518 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 13 бүртгэгдэж 14 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 2, Зам тээврийн осолд 2 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 2 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 102 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .

Тухайлбал: БГД-ийн нутаг Дүүхээгийн хойд замд Т.Prius маркийн авто машины жолооч нь явган зорчигч 11 настай эрэгтэй Д-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсан.

Налайх дүүргийн Мон сул ШТС-н баруун замд T.Allex маркийн авто машины жолооч Е нь явган зорчигч 73 настай эрэгтэй П-г мөргөж амь насыг нь хохироосон.

Цас орж ихэнх замууд хальтиргаа гулгаа ихтэй байх тул замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар нь тээж яваа ачаа, замын зорчих хэсэг гадаргууны байдалд хажуу болон хоорондийг зайг тээврийн хэрэгслийн хурдаас хамааруулан зөв сонгож анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.