С.Зориг агсны хэрэг илэрч эхлэв үү
2015/12/15
С.Зориг агсныг хөнөөсөн гэх үндэслэлээр өнгөрсөн сард Орхон аймгийн Баян-Өндөр сум буюу Эрдэнэт хотоос хоёр иргэнийг барьсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Мөн эхнэр Б.Булганыг нь цагдан хорьсон. Тэгвэл энэ сарын 12-нд буюу өнгөрсөн бямба гаригт Ш.Отгонбилэг агсны хүү УИХ-ын гишүүн О.Содбилэг цахим хуудастаа нэгэн ноцтой зүйлийн тухай дэлгэж, залуучуудаас тусламж хүсч байгаагаа илэрхийлжээ.
Тэрбээр “Хэдэн сарын өмнө нэгэн нөлөө бүхий хүн намайг дуудаж Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны доктор, УИХ-ын гишүүн агсан бурхан болж одсон аавыг минь өөрийгөө хамгаалж үг хэлэхгүй учраас С.Зоригийн хэрэгт холбож, өөрийн малчин ба тогоочоороо С.Зориг агсныг захиалгаар алуулсан гэсэн улс төрийн зорилготой зохиол бичигдэж, аавыг маань дахин хэлмэгдүүлэх гэж байна. Монголоо гэх сэтгэлтэй, хоёулаа учир битүүлгээр нас барсан энэ хоёр хүнийг хооронд нь холбох юм гэнэ. Холбох шалтгаанаа ч олсон юм гэнэ” гэж жиргэжээ. УИХ-ын гишүүн О.Содбилэгийн энэ пост олны анхаарлыг татсан юм. Учир нь С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийнхэн Б.Булганыг баривчилснаас өөр тайлбар хийхгүй байгаа энэ үед түүний түгшүүр төрүүлсэн жиргээ яав ч худал байх аргагүй мэт санагдав.
Болж өнгөрсөн үйл явдлаас харахад Эрдэнэтээс баригдсан хоёр хүн Ш.Отгонбилэг агсны тогооч, малчин хоёр байсан юм биш биз гэх мэтээр холбож харах өнцөг гараад ирэх шиг. Түүнчлэн С.Зоригийн хэргийг мөрдөж байгаа ажлын хэсэг хэрэгт сэжиглэгдэж байгаа хоёр хүнийг Ш.Отгонбилэгийн захиалгаар онц ноцтой хэргийг үйлдсэн гэх сэжүүр гарч байгааг дээрх жиргээнээс тодорхой харж болохоор байна.Чухам юу болоод байгааг амралтын өдрүүдээр албаны хүмүүсээс тодруулах гэж оролдлоо. Гэвч албаны хүмүүс энэ талаар тодорхой хариулт өгөхгүй байгаа бөгөөд “Хэрэг прокурорын хяналтад байгаа учир тодорхой хэлж мэдэхгүй байна. Даваа гаригаас энэ талаар тодруулъя, лавлая” гэсэн байр сууринаас хандаж байв.
Албаны эх сурвалж С.Зориг агсны эхнэр Б.Булганыг яллагдагчаар татсан гэх мэдээллийг өгөөд байгаа. Б.Булганд өмгөөлөгч олдохгүй байгаа гэнэ. Ар гэрийнхэн нь хоёр өмгөөлөгч хөлсөлж авсан ч гэсэн татгалзсан гэдэг. Б.Булганыг ар гэрийнхэн болон найз нөхөдтэй нь уулзуулахгүй байгаа билээ.
С.Зоригийн хэрэг илэрч байгаа гэдгийг УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс эхлээд хууль хяналтын байгууллагын томоохон албан тушаалтнууд итгэлтэйгээр ярих болсон.
Э.Баатар
Зочин · 2015/12/15
МОНГОЛЫН АРД ТҮМЭН СОНГОЛТОО МАШ ЗӨВ ХИЙЖ АН-Д ИТГЭЛ ХҮЛЭЭЛЭГСЭН. АН Ч ҮҮРГЭЭ НЭР ТӨРТЭЙ БИЕЛҮҮЛЖ АЛТ, ЗЭС НҮҮРСНИЙХ НЬ ҮНЭ НАВС УНАСАН Ч ГЭСЭН МАН ШИГ МОНГОЛЧУУДЫН 80 САЯ МАЛЫГ НИЙГЭМЧЛЭХ НЭРЭЭР ХУРААЖ АВААГҮЙ Ч ГЭСЭН МАН-ЫН ГАДААДААС ЗЭЭЛЖ АВЧ БААС БОЛГОЖ ХАЯСАН ӨЧНӨӨН ТЭР БУМ ДОЛЛАРЫН ӨРИЙГ ТӨЛӨӨД МОНГОЛЫН Э/З ХЯМРААГҮЙ ЮМ ШИГ ӨЧНӨӨН ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛУУДЫГ МАШ БОГИНО ХУГАЦААНД МАШ АМЖИЛТТАЙ САЙН ХИЙЧИХЭЭД БАЙНА ШҮХ 88583399
Зочин · 2015/12/15
Тогооч жолоочоороо алуулаад байхдаа яахав дээ жаахан үндэслэлтэй баймаар юм үхсэн хүн үг хэлэх биш бас хэдэн хүнийг хэлмэгдүүлэх гэж байгаа юм болдоо бид ер нь ямар нийгэм гээчид амьдраад байнаа ойлгохоо болилоо
Зочин · 2015/12/15
Содбилэг тусламж гуйгаад яахав дээ одоо.Эцэг эхийн хийсэн нүгэл үр хүүхдэд нь тусдаг гэж энэ шүү дээ.баян хүнийг балаг тойрдоггүй гэдэг бил үү.Эрдэнэтийг хувийн өмч мэт л ашиглаж байсан тийм ч сайн хүн байгаагүй гэдэг Ш.Отгонбилэг.Үхсэн хойноо ч амар заяа үзэхгүй үр хүүхэд нь ч зовох ийм тавилан хууль бусаар баяжсан бүх хүнд тохиолдоно
irgen · 2015/12/15
Unen bol sain bna ene hereg iler h neg tiisj bolj ene Zorig gedeg hunii yas ni amraasai bilee huirhii 17 jil yasiig ni undulzuulj baih gej de uhsen huniig ch taivan amaglan noirsuulj boldoggui horvoo ym naih da tur zasgiin erhemuid uirsduu huehgui ym aih da adilhan l uhtsegeeh baij Zorig gedeg huniig taivan noirshuul ugmuur ym hirfan aluurching olood neg tiish bolgoproi odoo olohgui bol ah duis ni dahij ene huneer oroldoj bolohgui gomdoltoi baina gej gomdol gargaad hergiig ni jaalgagah h heregtei ym bishuu
Зочин · 2015/12/15
Otgonbileg erdenetiig samarsan hulgai ch l bsn sht uhej baatar bolson bolhoos
enhee · 2015/12/15
ene buhen songuuld dahin songogdoh gesen shou l bh da