Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга шоудаж яваад, амиа алджээ
2015/12/15
Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрийн ажилчин амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, тус үйлдвэрийн албан тушаалтнууд өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагийн орой хамт архи ууж байгаад нэгнийхээ аминд хүрсэн байна. Энэ талаар цагдаагийн газраас тодруулахад “Энэ хэргийг шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын ажил явагдаж байна. Санамсар, болгоомжгүйгээс хүний аминд хүрсэн” гэжээ. Талийгаач залуу Б нь 33 настай бөгөөд тус үйлдвэрт Үйлдвэрийн шугам, сүлжээний хэлтсийн даргын албыг хашдаг байжээ. Хэргийн талаар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга н.Цогтбаатар “Хоорондоо нөхөрлөдөг найзууд ажил тараад нэг газар сууцгаасан юм билээ. Энэ үеэр маргалдаж байгаад нэгнийхээ аминд санамсаргүй байдлаар хүрсэн золгүй явдал гарсан. Хуулийнхан энэ хэргийг шалгаж байгаа. Энэ хэрэгтэй холбогдуулан манай ажилтныг цагдан хорьсон. Тэд юунаас болж, маргалдсан гэдгийг хуулийнхан тогтоох байх” гэжээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хамт архи ууж байсан ажилчид хоорондоо маргалдан, улмаар талийгаачийг цохих үед хурц ирмэгтэй зүйл мөргөн алма алдсан гэх мэдээлэл байна.
Н.Чимэг
batbaatar · 2015/12/16
Evtei bai mongolchuud mine vncie
Zochin · 2015/12/16
Ajilaa hiigeed muruuruu yvj baisan saihan zaluug udirdah tushaaliin nuhuduud buudald ajiliin tsagaar duudaj ami nasii n hunuusun haramsaltai hereg garlaa.
Зочин · 2015/12/15
ЯДАЖ ГАРЧИГАА ЗӨВ ОНООЖ ӨГӨӨЧЭЭ. ЭСВЭЛ ШУЛУУХАН ЕРӨНХИЙЛӨГЧ ГЭЭД БИЧЭЭЧ ЭРГҮҮ МАЛНУУД
Зочин · 2015/12/15
tiim yum boloogui ee. manai nziig eruul gadnaas orj irxed ni sogtuu sda shuud eleg ruu tsoxij ami nasiig ni xunuusun