С.Зоригийг хөнөөсөн хэрэг илэрснээр улс төрийн ямар үр дагавар гарах вэ?
2015/12/16
Ардчилсан хөдөлгөөний анхдагчдын нэг, УИХ-ын гишүүн, Дэд Бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад бусдын гарт амиа алдсан Санжаасүрэнгийн Зоригийн хамтран амьдрагч байсан иргэн Б.Булганыг гэнэт баривчилж хорин, улмаар түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ.
Үүнтэй зэрэгцэн, Орхон аймгийн харьяат нэр бүхий хоёр иргэнийг хүн амины хэрэгт сэжиглэн, мөн л баривчилсан юм. Тэгвэл энэ бүх явдлын учир, шалтгаан тодорхой болж байх шиг байна. УИХ-ын гишүүн О.Содбилэг өөрийн facebook page- дээ : "Залуучууд аа!
Надад та бүхний дэмжлэг туслалцаа share хэрэгтэй байна!
Хэдэн сарын өмнө нэгэн нөлөө бүхий хүн намайг дуудаж Монгол улсын хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны доктор, УИХ-ын гишүүн агсан бурхан болж одсон аавыг минь өөрийгөө хамгаалж үг хэлэхгүй учраас С.Зоригийн хэрэгт холбож, өөрийн малчин ба тогоочоороо С.Зориг агсаныг захиалгаар алуулсан гэсэн улс төрийн зорилготой зохиол бичигдэж аавыг минь дахин хэлмэгдүүлэх гэж байна гэж хэлсэн.
Монголоо гэсэн сэтгэлтэй, хоёулаа учир битүүлгээр нас барсан энэ хоёр хүнийг хооронд нь холбох юм гэнэ. Холбох шалтгаанаа ч олсон юм гэнэ!
Монголчуудын амьдрал аавыг минь амьд сэрүүн байх үеэс доройтож, өнөөдөр гэр хорооллоор явж байхад ₮1500 төгрөгний хонины шулсан ясыг ч авч чадахгүй эмгэнэлтэй байдалд хүрч, Монгол хүүхдүүдийн ирээдүй хөмөрсөн тогоо мэт харанхуй болж байхад олны анхаарлыг өөр зүг рүү худлаа чиглүүлж, эрх мэдэл, ашиг хонжооны тулд хилс хэрэг зохиож, олон хүнд ял үүрүүлж тэгсэн хэрнээ ард түмний өмнө тулгарч байгаа чухал асуудлуудыг шийдэхгүй байгааг эсэргүүцэж байна!!! SHARE хийнэ үү!!! Та бүхэнд баярлалаа!" хэмээн бичсэн нь олны анхаарлыг татаад буй билээ.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар энэ нь О.Содбилэг нарын хувьд байдал бишдсэнийг илэрхийлж буй бөгөөд анхандаа эрх баригчид МАН-ын тодорхой бүлэглэлийг айлгах, "тохиролцоо" хийх сонирхолтой байсан байж мэдэх ч одоо бол уг хэргийг илрүүлсэнээ зарлах нь цаг хугацааны асуудал болсон гэнэ. Тэгвэл С.Зоригийг хөнөөсөн хэрэг илэрснээр улс төрийн ямар үр дагавар гарах вэ? гэдэг асуулт гарч ирж буй билээ.
Ш.Отгонбилэг агсан нь улс төрийн хувьд Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Ерөнхий сайд асан С.Баяр нартай нэг фракци байсан, тэдний бүлэглэлийн групп, компаниуд нь МАН-ын томоохон хандивлагчид. Тэгэхээр эцсийн дүндээ Ш.Отгонбилэг агсан захиалга өгч С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэсэн албан ёсны дүгнэлт гарвал МАН УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө "үхлийн цохилт" авах бөгөөд тус намын эрх мэдэлтэй, санхүүгийн нөөц хамгийн ихтэй бүлэглэл сарних нь тодорхой юм. Үйл явдал үргэлжилж байна.
С.Сарнай
http://www.sonin.mn
Зочин · 2015/12/17
ЗОРИГИЙГ ӨЧНӨӨН ТҮМЭН МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН ӨМХИЙ АЛУУРЧИН НАМЫН УЛААН ХАМГААЛАГЧ ОТГОНБИЛЭГ АЛСАН НЬ НОТЛОГДОЖ БАЙГАА.ШҮХ 88583399
Зочин · 2015/12/17
yamrch baisan bagabandi otgonbileg baldorj 3 naizuud bsan 2 ni vhsen 1 ni amid vldsen de 2 naiz ni lav jamaaraa vheegvi
Зочин · 2015/12/17
Юу яриад байнаа.Зоригииг Отгонбилэг алаагуй шуудээ Харин Ват уул алж Элбэгээ баатар болгоо биздээ Ардтумээн
Зочин · 2015/12/17
judagaa aldaj dee yaaj yarij chadaj bnaa um maani bad me xum
Zochin · 2015/12/17
Ene namuud ali ni ch mgld hereggui,sn erunhiilugchtei bhad l bolno.Ene yum uzeegui oyunii bolood setgeliin hoosroltoi nuhduud nam nereer huivaldan ard tumen,uls ornoo ballaj bn daa.Taliigchiin uheld deerhi taamag barag unen bh daa.
1959 · 2015/12/16
Mongochuud bid odoo hend itgeh ulam l khetsuu bolj b.a daa . Hun chanar gedeg bur archigdaad tiim ug ch baihgui boloh baihaa ireedui burheg
1959 · 2015/12/16
odoo ter aluurchin al hediin negee yrtents ruu odson b.haa . Arga baragdaad nas nehetssen huniig bas ysiig ni endelzuuleed arai ch dendnee.
1959 · 2015/12/16
Heerhii zaluul Zorig odoo boltol terlee oloogui baihaaa um mani badmii hum ysiig ni bainga undulzuuleh ym. Yg tuhain uyed ni barih baisiim odoo ter aluu
Зочин · 2015/12/16
яг ардчилсан хувьсгал яаж явагдсан билээ. ялзарсан дээгүүрээ хувааж иддэг нийгмийг сольёо гэж анх гарч ирсэн үнэхээр ч өөрчлөлт авчирч чадах залуучууд олон байсан. гэвч нөгөө солиж устгах ёстой нөхдүүдээ зайлуулхын оронд өөрсдөө нөгөөдүүлтэйгээ эвсээд өмч хувьчлал нэртэй хувааж идэх үйл ажиллагаа явуулсан. ингээд муудсан тосон дээр шинэ тос хийвч хэсэг байж байгаад мууддагын үлгэрээр нөгөө хувьсгал утгаа алдасан. нам үзэл баримтлал гэж зүйл ч дагаад устсан одоо хэний фракц хэний хулгайч гэж л ярих болсон. монголд одоо сонгууль биш гүйцэд хийх хувьсгал хэрэгтэй бүрэн утгаараа хийгдэх өөрчлөлт хэрэгтэй. ямарч хороо дүүрэгт багт очсон нөгөө л соци нийгмийн үед дарга нарын бөгсийг долоож амьдардаг байсан нөхдүүд яг хэвээрээ байгаа. залуучуудын хувьд сонгууль, нийгмийн маш сул. сонгууль өгдөг хүмүүс нь нөгөө өвгөн эмгэчүүл, мэдлэг мэдээлэл, боловсрол муутай хөдөөнийхөн. монголыг нийгмийг удирдаж байгаа хүмүүс нь тэд хэвээрээ. өөрчлөлт хэрэгтэй
Зочин · 2015/12/16
okay
Зочин · 2015/12/16
1990 оны
Зочин · 2015/12/16
Манай монголын ардчилсан хувьсгал гэж юу байдаг юм,1989 онд Социалист системийн бүх орон задарчихсан,Бирлений хана нурчихсан,Румынд Чаушескуг хэдийнэ цаазалчихсан,ЗХУ задарсан энэ үед бүр 2000 оны өвөл арай чүү хүчээр л болсон зүйл биздээ,Тийм болсон үед яалаа гэж Батмөнх дарга та нарыг алах вэ8шоронд хийх вэ.Харин сэргэлэн хэдэн баагий энэ завшааныг ашигласан харсан баяжиж болох зам гэдгийг мэдэрсэн,тэгээд хэрэгжүүлсэн.Тэгэхдээ хүн урт насалдаггүй,ганцхан амьдардаг гэдгийг санаж нүгэл хураахгүй байх л хэрэгтэй дээ
Зочин · 2015/12/16
Сосорбарам Монгол тулгатны зуун эрхэм нэвтрүүлэгт Зоригийг аймхай хэрэгтэй үед зугтчихдаг гэж гүтгэж байна лээ,би лав тэр үед жагсаж явсаны хувьд Сосорбарам гэж жүжигчнийг бараг хараагүй,хүн бүхэн Зоригийн үгэнд орж Зоригийг хүндэтгэж байсан.Элбэг,Батүүл.Да.Ганболд,Сосорбарам нарыг мэдэх чүгүй байна.Сосорбарам бол хошин урлагаараа хошигнохдоо сайн жүжигчин,кинонд Галаагийн дүрийг сайн бүтээсэн.Өөрийгөө дуучин гээд бодчихож дуулж чаддаггүй,Дорны цагаан саран гэдэг билүү 1 дууг унших ч биш дуулах ч биш ёнгинож байдаг,Өөрийгөө битгий ардчиллын удирдагч байсан гэж дэмийрээрээ
Зочин · 2015/12/16
vvl yasan be elbegee yasan be
bi · 2015/12/16
Bat uul haashaa oroh be Ardchilsan nam yadgaa aldajdee Uhsen ch huniig gutgeh huul btai chuu Elbeg dorj oo
zochin · 2015/12/16
arai ygyi blgyidee.Gehdee ulc tur orson bolood l ilrehgyi bgaa bh ldaa.
Зочин · 2015/12/16
Nas barsan huniig hun alsan bolgoj jinhene aluurching daldlah arga bus uu.
Зочин · 2015/12/16
тэгээд тогооч малчин хоёр нь алуурчин хүмүүс юм уу. тогооч нь хутга хэрэглэдэг болохоор алуурчин, малчин нь өвлийн идэш хийхдээ хутга барьсан учраас алуурчин байж таарна гэх гээд байгаа юм байх даа. Булган чинь хар тамхичин авгай гээ л яриад байсан. мансууруулж байгаад баахан юм яриулаад дараа нь зарлах нь л дээ. энэ АН ынхан нийгмийг юу руу л түлхээд байна даа. нэг л сэжигтэй санагдаад байх боллоо. Нөгөө нинж "одоо Зоригийг алаад батүүл элбэгдорж 2-ыг урьд байгаагүй лидер болгож намаа аврах" ганц гарц үлдлээ гэсэн ярилцлага юу болсон бэ шалгасан болов уу
шаабар · 2015/12/16
Ийм таамаг бүр анхны өдрөөс л гарч байсан. УИХ-ын ажлын хэсгийн ахлагч Эрдэнэтийг сайн шалгаагүй гэсэн агуулгатай ярилцлага өгсөн байна лээ. Байж болох л хувилбар гэж бодож байна. Үнэхээр нотлох баримт байгаа бол нийтэд ил тод зарлаад хэргийг хаах хэрэгтэй болж дээ. Цаг хугацаа л үнэн худлыг нотлох байх. ...энэ бол Эрдэнэтийн эхлэл гэж алуурч хэлсэн нь ийм учиртай байж.
сүрэн · 2015/12/16
Солиорох юм аа. Ер нь явж явж Зоригийг Отгонбилэг гуай яагаад оролдоно гэж. хүн үнэмшихгүй балай юм ярих юм аа. тэгээд ч малчин тогооч байхдаа яахав дээ хэ хэ. Ер нь Зориг гэж хэн бэ,
Зочин · 2015/12/16
vnen yum bol zarlah l heregtei manai tsagdaa sain shvv
irgen · 2015/12/16
Zorgiin yasiig undulzuuldeg baisan bol odoo bas ene hunii yasiig undulzuuldeg bolj de burhan mini hereg ni elrehgui bol bolchihmoor ym da