МАН-ын бүлгийн “цонхтой цаг” зургаан хоног үргэлжилж байна
2015/12/16
Хэдэн жилийн өмнө дунд сургуулийн сурагчид багшийнхаа эзгүйд “хичээл цонхоллоо” гээд бөөн хөөр баяр болдог байж билээ.
Зарим нэг нь хичээлээ хийж, нөгөө хэсэг нь сэлгүүцэж бусдынхаа уурыг бардагсан. Тэгвэл энэ үзэгдэл өдгөө манай хууль тогтоох дээд байгууллага хэмээн толгой дээрээ залсан парламентад байдаг л нэг асуудал болж хувирчээ. Харин энэ байдалтай ард түмэн эвлэрэх ёстой гэж үү.
Эрхэм гишүүд ийм нэгэн тангарагтай. Түүнийг нь үгчилбэл “УИХ-ын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн хамгаалж, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” гэсэн товч бөгөөд тодорхой хэллэг байдаг.
МАН-ынхан энэ тангаргаа эргээд нэг харвал сайн байна. Та бүхнийг сонгуулийн хар машины асуудлын талаар дэвгэргээд ярихыг сонгосон ард түмэн чинь дэмжихгүй байгаа. Харин та бүхнийг Хөдөлмөрийн хуулийн дагуу ажлаа хийхийг хүсэж байна. УИХ дахь МАН-ын бүлгийнхэн энэ сарын 10-нд чуулганы үеэр завсарлага авч буйгаа мэдэгдсэн.
МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын үйл ажиллагаанд орохгүй байгаа.
Тэд бүлгийн хурлынхаа дараагаар мэдээлэл хийхдээ сонгуулийн саналыг гараар тоолох ёстой, хэрэв энэ асуудлыг оруулахгүй бол МАН ажил хаялтаа үргэлжлүүлэх болно гэдгээ хэлсэн. Энэ дагуу МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын үйл ажиллагаанд орохгүй байгаа. УИХ-ын хуваарийн дагуу өчигдөр байнгын хороодын хуралдаантай байсан. Хэдийгээр МАН-ынхан байнгын хороодын хуралд суухгүй байгаа ч, УИХ-ын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Байнгын хороод хуралдаж, шийдвэрээ гаргасаар байна. Өөрөөр хэлбэл, УИХ МАН-гүйгээр ажиллаж байгаа юм.
АН болон “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд ажлаа хийж байна. Тэд МАН-гүйгээр хэрхэн ажиллаж болохыг харуулав. Гэтэл МАН-ынхан сонгуулийн саналыг гараар тоолох тухай л ярьсаар ажлаа хийлгүй зургаан хонолоо. Хөдөлмөрийн хуулийн дагуу ажлаа хийхгүй байгаа гишүүдийн цалинг ч бас хасаж тооцож, арга хэмжээ авах хэрэгтэй.
УИХ өчигдрийн Хууль зүйн байнгын хороогоор гэхэд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилтийн явц гээд чухал асуудлыг хэлэлцсэн. Мөн энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль, Барилгын тухай, Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай гээд чухал төслүүдийг хэлэлцэнэ.
Эдгээр асуудлыг хэлэлцэхэд МАН орохгүй бололтой. Учир нь тэд ажил хаялтаа үргэлжлүүлсээр байх болно гэсэн. Өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанаар гэхэд МАН-ынхан бүх асуудлаар ажлын тав хоногийн завсарлага авсан. Тэдний авсан утга учиргүй энэ завсарлага УИХ-ын үйл ажиллагааг долоо хоногоор хойшлуулчихсан. Харин энэ долоо хоногт тэд яах бол.
Т.Буянаа
Зочин · 2015/12/16
МАН ӨӨРСДӨӨ АРД ТҮМИЙ ӨМЧИЙН 90 %-ИЙГ ИДЧИХЭЭД АРДЧИЛЛЫНХЫГ ДАНГААРАА ИДЛЭЭ ГЭЖ 1990 ОНООС ГҮТГЭСЭН. АРД ТҮМЭН 2012 ОНД СОНГОЛТОО ЗӨВ ХИЙЖ АН-Д ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭСНИЙ АЧ ГАВЬЯАГААР НӨГӨӨ ӨӨРСДИЙГӨӨ ХАМГИЙН АРИУН ГЭЭД БАЙСАН МАН-ЫНХАН МОНГОЛЫН ШОРОНГ БАРАГ ДҮҮРГЭХ ШАХАЖ БАЙНА. НЭГЭНТ БУЗАР БУЛАЙ НЬ ИЛ БОЛСОН МАН ОДОО АН-ЫГ ЧИРЖ ХАМТ УНАХЫН ТУЛД 2 НАМ 2-УУЛАА АДИЛХАН ИДСЭН БОЛГОХ ГЭЖ АРД ТҮМНИЙ ТАРХИЙГ УГААЖ БАЙГАА НЬ БОДИТ ҮНЭН. ХУЖАА МАН 2-ЫН ХОГИЙН ХОРОН САНАА ЯГ АДИЛХАН ЮМ ДАА. ШҮХ 88583399
zochin · 2015/12/16
Ajilaa hiigese ter bankuud chin zeelee haachaad bn
Зочин · 2015/12/16
AJLAA HIIHGUI BGA NOVSHNUUDIG BUTSAAJ TATAACHEE