Сэрэмжлүүлэг: Эхнэрийнхээ цогцосыг машинд ачиж яваад, эргүүлийн цагдаатай таарчээ
2015/12/17
Өнгөрсөн мягмар гаригийн шөнө буюу энэ сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Хайлаастын хуучин эцсийн буудлын дэргэд 02:05 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шөнийн эргүүлийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байжээ. Ингэхдээ автомашинуудыг зогсоон, драйгер үлээлгэж, бичиг баримтын зөрчилтэй эсэхийг нь шалгасан байна. Гэтэл “Toyota raum" маркийн автомашинтай, 30 настай, Э гэх жолооч сэжиг бүхий байсан тул машиныхаа тээшийг онгойлгож үзүүлэхийг шаарджээ. Гэтэл тэрбээр эхнэрээ хөнөөж, машиныхаа тээшинд хийгээд явж байсан байна.Тодруулбал Э нь согтуурсан үедээ эхнэр А-г уурлан зодож, улмаар амь насанд нь хүрсэн болохоо хүлээжээ.
Түүнд Эрүүгийн хуулийн 91.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Э-гийн гэм буруутай тогтоогдвол 15-20 жил хүртэл хугацаагаар хоригдох ял сонсох юм.
Тэрбээр энэхүү аймшигт хэргийг гурав хоногийн өмнө буюу энэ сарын 12-нд үйлдэж, цогцосыг нь нуун далдлах аргаа хайж, эцэст нь хотоос гаргаж хаяхаар шийдээд явж байсан ажээ. Талийгаач А-ийн хувьд 29 настай, сэжигтэн Э-тэй хамтран амьдраад тун удаагүй байжээ. Талийгаачийг хүзүүн тус газар нь хоёр удаа хутгалсаны улмаас амиа алдсаныг эх сурвалж мэдээллээ. Цогцосыг задлан шинжилгээнд оруулахаар Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэн өгчээ.
Яг ийм хэрэг өнгөрсөн тавдугаар сарын 05-ны өдөр гарсан билээ. Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо, “Хөрс” худалдааны төвийн гадна “Toyota Prius” маркийн автомашины тээшинд эмэгтэй хүний цогцос байсныг цагдаа нар олсон байдаг. Улмаар шуурхай ажиллан, сэжигтэн этгээд эхнэрээ хөнөөгөөд, машиныхаа тээшинд хийсэн байсныг тогтоосон билээ.
Цагдаагийнхны мэдээлснээр, Баянзүрх дүүргийн 18-р хороонд оршин суух 27 настай эмэгтэй Б нь боомилуулсан байдалтай амиа алдсан байсан бөгөөд нөхөр болох н.Ганнямыг дунд сургуульд сурч байхаасаа мэддэг, хэдэн жилийн өмнөөс гэр бүл болж хамтран амьдарч, гурван настай хүүтэй болсон байсан гэдэг. Гэвч гэр бүлийн явган хэрүүл, түр зуурын уурын мунхагаас болж энэ эмгэнэлт байдалд хүрсэн юм. Энэхүү хэрэг одоо ч шийдвэрлэгдээгүй байгаа.
Н.Чимэг
Зочин · 2015/12/18
Alchuurchid, heregtnuudeer mash ih ajil hiilgeh heregtei zugeer tejeej bolohgui
Зочин · 2015/12/17
bidnii tatvariin munguur ene niigmiin gaj hognuudiig oron br hooloor hangaj bdag ucnuun huuhed tsetserleg surguuligui bhad jognuudad zoriulj saijruulj shoron bariad l tsaaz ugdug bmaar yumaa 15-20jil 30 hun 4/3aa edleed 42 3tai garaad l irenshdee dahiad negiig alchihad garaad ireh nastai arai l yumaa
Зочин · 2015/12/17
Bid nariin tatvariin munguur aluurchidiig olon Jil tejeehee bolimoor yumaa
Зочин · 2015/12/17
иймэрхүү хүнд хэргийг насаар нь чанга дэлэмтэй гээр хорих хэрэгтэй
Зочин · 2015/12/17
яанаа тэгээд санаатайгаар эхнэрээ алаад нуугаад хаях гэж байсан нөхар гэх алуурчинд ердөө арван таваас хорин жилийн ял өгөөд л болоо юу??? үгүй ядаж санаатайгаар хүн алсан хүнд цаазын ял нь болчисон юм бол ядаж ийм ялтай хүн болгонд ХОРИН ТАВАН ЖИЛИЙН =ЧАНГА ДЭГЛЭМТЭЙ ЯЛЫГ оноож баймаар юм ....... монголчууд дуртай нэг нь хүн зоргоороо алдаг болоод байгаа юм бишүү .......
Зочин · 2015/12/17
цаазлаад бол хэрэггүй ээ. тэднийг тэгж баялуулаад яахав зүгээр гяндан үхтэл хадчих хэрэгтэй. Тэнд зовсоор үхнэ
elbegchimeg · 2015/12/17
aimshigt xerguud garaad bxad yagaad xuulia changalaxgui ulam zuulruuleed bnaa mongolchuudiig uursduur n
зочин · 2015/12/17
муу новшнуудыг чимээгүй цаазлавал таарна. Ц.Элбэгдорж сонгууль төхөхөөр муу сайн алуурчдыг дандаа чөлөөлж тавиж байна тунч тэнэг ерөнхийлөгч юм даа.
Зочин · 2015/12/17
Hunee baisan muu aluurchid narigdahgui l gej boddog ym baihda teneg shu ujaan boginotoi baidag ym uu da nasaar ni hori nasaarni horih heregtei
irgen · 2015/12/17
Tsagdaa nar mundag sain baina muu aluurching bariad avdag nasaar ni horiul taarna
Зочин · 2015/12/17
15 jil genuu araich de
Зочин · 2015/12/17
Энэ тэнэг элбэгдоржоос болоод алуурчид их болсоон цаазлахгүй юм чинь гээд ядаж бүх насаар нь хорих хэрэгтэй ш дээ