Төрийн жинхэнэ албан хаагчдад жилээс хамаарч урамшуулал олгохоор болов
2015/12/17
"Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам"-ыг шинэчлэн баталж, шинэ оны эхний өдрөөс мөрдөхөөр тогтлоо.
Уг журмаар төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байгаад Төрийн албаны тухай хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдөж, тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагчид төрийн албанд ажилласан жилийн тоог нь хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын гурван жилийн үндсэн цалингийн дунджаар үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.
Төрийн жинхэнэ албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь тухайн албан хаагчийн хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын гурван жилийн үндсэн цалингийн дунджийг 36 дахин нэмэгдүүлснээс ихгүй байхаар тогтсон байна. Мөн тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагч нь төрийн жинхэнэ албанд сүүлийн таваас доошгүй жил ажилласан бол нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүсэх юм. Түүнчлэн тэтгэмж бодох сарын үндсэн цалинг 1.4 дахин өсгөн тооцож байсныг өөрчилж сарын цалингаар тооцож байх, мөн төрийн захиргааны жинхэнэ албанд ажилласан жилд төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллаж байсан хугацааг оруулан тооцож байсныг хасч тооцохоор тогтжээ.
Тиймээс төрийн албанд ажиллагсад ажилласан жилтэйгээ дүйцсэн сарын тэтгэмж авах нөхцөл бүрдсэн нь төрийн албан хаагчдад шударга хандах боломж бүрдсэн гэж үзэж байна. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж баталсан уг өөрчлөлт төрийн тусгай албан хаагчдад хамаарахгүй юм байна. Харин эмч, багш зэрэг төрийн үйлчилгээний албанд ажиллаж байгаад тэтгэвэрт гарч буй хүмүүст олгодог тэтгэмжийг холбогдох хууль тогтоомжид нь өөрчлөлт оруулан шинэчлэх бөгөөд ингэхдээ төрийн жинхэнэ алба хаагчдад олгохоор болсонтой адил зарчмаар шийдэх гэнэ.
Зочин · 2015/12/18
Suulin ued torin alban haagch geheer l hun bish geed bodtson humuus ih bolj. Yag unendee tsalingaas tsalingin hoorond or zeelteei uneheer hetsuuhen amidardag humuus bol torin jinhene alban haagchid baidag shidee
Зочин · 2015/12/18
Төрийн албан хаагч яг ямар ажил хийдэгийг яаж цаг наргүй ажилладагыгг эхлээд судалж үзэх хэрэгтэй шүү насаараа төрд ажиллаад орох орон ч байхгүй тэтгэвэрт гарч байгаа маш олн хүн байгаа энийг мэддэг болчоод параа нь элдэв хараал бичих хэрэгтэй
Зочин · 2015/12/17
хүүхдийн мөнгөө танахын оронд энийгээ танаачээ ХАР ПИЗДААНУУДАА