Хэвлэх үйлдвэрийн газрын гогцоо өнөөдөр тайлагдана
2015/12/18
“Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг Абдул Карим дуудлага худалдаагаар ялж 24 тэрбум төгрөгөөр авсан ч татгалзсан хариу өгсөн.
Ингэснээр дуудлага худалдаанд 23 тэрбум 850 сая төгрөг хүргэж үнэ хаялцсан “Таван богд” группийн захирал Ц.Баатарсайханд хэвлэх үйлдвэрийн газрыг уг үнээр худалдан авах саналыг Нийслэлийн Өмчийн харилцааны газраас хүргүүлсэн. Ц.Баатарсайхан уг газрыг авах эсэх эцсийн шийдвэр өнөөдөр дуусгавар болж байгаа юм. Тэрбээр 17.30 цагаас өмнө хэрхэх саналаа хэлэхгүй бол тус газрыг дахин дуудлага худалдаанд оруулах учиртай.
Нийслэлийн удирдлагууд энэ газрыг ийм үнэд хүрнэ гэж тооцоогүй бөгөөд Абдул Карим саналаасаа татгалцсанд таагүй байгаа.
Учир нь тэд уг газар, барилгыг 10 тэрбум төгрөгийн үнэд хүрнэ гэж тооцоолж байсан юм. “Ц.Баатарсайхан уг газрыг авахаас татгалзвал үнэгүйднэ. Түүнийг авна гэдэгт бид итгэж байна” гэж Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар дурдсан юм.
Монголын түүхэнд анхны дуудлага худалдаагаар өмч хувьчилж байсан түүх байдаггүй гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байсан. Ер нь бол дахин дуудлага худалдаа болоход анхны үнээс хэд дахин буурдаг болохыг судалгаанаас харж болно. Тэгэхээр уг дуудлага худалдааны цаана үгсэн хуйвалдсан үйл явдал болсон байх магадлалтайг зарим нэг хүмүүс таамаглаж байгаа аж. Тэрбээр татгалцсан хариу өгвөл дахин уг дуудлага худалдаанд оролцохгүй бөгөөд өөр хүнтэй тохиролцон дараагийн худалдаанд оролцох магадлал өндөр байна.
Ямартаа ч энэ бүхний гогцоо өнөөдөр Ц.Баатарсайханы шийдвэрээр тайлагдана.
Т.Буянаа
Зочин · 2015/12/19
ХЯТАДУУД МОНГОЛЧУУД БИДНИЙ ӨВӨГ ДЭЭДЭС ЧИНГЭС ХААНЫГ МААНЬ ӨӨРИЙНХӨӨ ХААНАА БОЛГООД ОДОО АВРАГА ТОМ ХӨШӨӨГ НЬ БОСГОЖ БАЙНА. АЛЬ ДЭЭР ҮЕД МАН-ЫНХНЫГ ЧИНГЭС ХААНЫГ НОХОЙНООС ДОР ҮЗЭЖ МААНАГТАЖ БАЙХАД ХЯТАДУУД ЧИНГЭС ХААНЫ ТУХАЙ КИНОГ ХИЙГЭЭД ЧИНГЭСИЙН ОНГОНЫГ НУТГААСАА ОЛЛОО ГЭЭД ТЭНД НЬ АВРАГА ТОМ ЧИНГЭСИЙН ЦОГЦОЛБОРЫГ БАЙГУУЛЧИХСАН БАЙГАА. ӨМХИЙ АЛУУРЧИН МАН-ЫН БАЛГААР АЛЬ ХЭДИЙН МОНГОЛЧУУД БИДНИЙ ӨВӨГ ДЭЭДЭС ЧИНГЭС ХААН МААНЬ ХЯТАДЫН ИРГЭН БОЛЧИХСОН. ОДОО ӨНГӨРСӨН . ӨМХИЙ АЛУУРЧИН МАН ДАНДАА МОНГОЛЧУУДАД ГАЙ ТАРЬЖ БАЙДАГ.ШҮХ 88583399
Зочин · 2015/12/18
okay