МАН-ын гишүүд ирцээр бойкот хийсээр
2015/12/18
Төсвийн байнгын хороо Төрийн ордны "В" танхимд хуралдах гэж байна. Энэ өдөр /20115.12.18/-ийн хуралдаанаар дараах таван асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа аж.
ТБХ нь 19 гишүүнтэй бөгөөд одоогийн байдлаар АН-аас 7, "Шударга ёс" эвслээс 1 гишүүн ирээд байна. Харин МАН-аас нэг ч гишүүн орж ирсэнгүй. Ирц бүрдэхийг хүлээж суух байнгын хорооны дарга болон бусад гишүүдэд хандаж, МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа энэ өдөр хэлэлцэхээр төлөвлөөд буй бүх асуудлаар завсарлага авахаа мэдэгдлээ. Гэвч гурван асуудлаар нь өмнө завсарлага авсан тул дахин завсарлага өгөх боломжгүй гэдгийг байнгын хорооны дарга мэдэгдлээ.
Өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр ажил хийлгэхгүй, хийхгүй гэдгээ мэдэгдэж байсан бол энэ долоо хоногт Д.Хаянхярваа гишүүн хуралдаануудад ганцаараа орж ирээд, мөн л хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаар завсарлага авна гэж зүтгэсээр байна. Тус бүлгийн энэ буухиаг ирэх долоо хоногт хэн үргэлжлүүлэх бол?
Сонгуулийн хуулийг өөрсдийн санаанд нийцүүлж өөрчлөхийн тулд шийдвэрлэх шаардлагатай бусад бүх асуудлыг гацааж буй тэдний энэ үйлдэл хэдий болтол үргэлжлэхийг цаг хугацаа харуулах биз.
Зочин · 2015/12/18
ХЯТАДУУД МОНГОЛЧУУД БИДНИЙ ӨВӨГ ДЭЭДЭС ЧИНГЭС ХААНЫГ МААНЬ ӨӨРИЙНХӨӨ ХААНАА БОЛГООД ОДОО АВРАГА ТОМ ХӨШӨӨГ НЬ БОСГОЖ БАЙНА. АЛЬ ДЭЭР ҮЕД МАН-ЫНХНЫГ ЧИНГЭС ХААНЫГ НОХОЙНООС ДОР ҮЗЭЖ МААНАГТАЖ БАЙХАД ХЯТАДУУД ЧИНГЭС ХААНЫ ТУХАЙ КИНОГ ХИЙГЭЭД ЧИНГЭСИЙН ОНГОНЫГ НУТГААСАА ОЛЛОО ГЭЭД ТЭНД НЬ АВРАГА ТОМ ЧИНГЭСИЙН ЦОГЦОЛБОРЫГ БАЙГУУЛЧИХСАН БАЙГАА. ӨМХИЙ АЛУУРЧИН МАН-ЫН БАЛГААР АЛЬ ХЭДИЙН МОНГОЛЧУУД БИДНИЙ ӨВӨГ ДЭЭДЭС ЧИНГЭС ХААН МААНЬ ХЯТАДЫН ИРГЭН БОЛЧИХСОН. ОДОО ӨНГӨРСӨН . ӨМХИЙ АЛУУРЧИН МАН ДАНДАА МОНГОЛЧУУДАД ГАЙ ТАРЬЖ БАЙДАГ.ШҮХ 88583399
наран · 2015/12/18
ажлаа хийгээчээ, ард түмний төлөөлөл юмуу авгай нарын цуглаан юмуу
Зочин · 2015/12/18
nice