Өнөөдөр химийн үйлдвэрт 11 хүн хордсон хэрэг гарчээ. Тодруулбал өнөөдөр өглөө 10 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 32-р хороонд байрлах “Гранд Повер” ХХК-ны байранд нүүрсний хүхэр гаргаж авах үеэр осол гарсны улмаас 3 хүн нас барж 8 хүн хордлогын байдалтай эмнэлэгт хүргэгдсэн байна.

Эх сурвалжийн хэлж байгаагаар уг газар агааргүйдэж 23-39 насны гурван хүн нүүрс боловсруулах химийн үйлдвэрийн худагт нас барсан байжээ.

Хэргийн газар Нийслэлийн онцгой байдлын аврах анги ажилласан бөгөөд хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхлээд байгаа юм байна.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.