Э.Бат-Үүл, Ш.Отгонбилэг нар С.Зоригийн хэрэгт холбоотойг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдэж байгаа гэв
2015/12/19
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнөөдөр өмгөөлөгчдөөрөө дамжуулан “Ноцтой мэдээ” сонины 34 дүгээр дугаарт нийтлэгдсэн “17 жил дарагдсан С.Зориг агсны хэрэг илэрлээ” материал нэр төрд нь халдсан, гүтгэн доромжилсон, баримтгүй үйлдэл гэж мэдэгдсэн. Улмаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гарган “Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг шалгуулахаар болсон гэсэн юм.
“Ноцтой мэдээ” сонинд нийтлэгдсэн тус материалд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хэргийн газарт байсан, гэмт этгээдүүдийг харсан гэрчийн нэг, тухайн үед өмсөж явсан саарал малгайгаа талийгаачийн гэрт орхисон зэрэг мэдээллийг өгсөн байсан юм.
Харин “Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүх дээрх мэдээллээ баримтад тулгуурлаж бичсэн гэдгээ манай сурвалжлагчид хэлээд “Худал гэвэл 17 жилийн өмнөх хэргийн гэрч Төв аймгийн хорих ангид хоригдож буй Д.Булгантай очиж уулз. 1998 онд Э.Бат-Үүлийг хорьж, мөрдөн байцаалт авч байсан тухайн үеийн хавтаст хэрэгтэй танилц. Тагнуулын ерөнхий газар болон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос асуу. Дараа нь хэн нь худал ярьсныг тогтоо” гэсэн хариу өглөө.
Э.Сүрэн
http://www.sonin.mn
зочин · 2015/12/21
үүл баатар үүлээ эдлэх цаг болсдогоо
joni · 2015/12/20
zochin ta batuuliin toloo yasan ih sanaa zovno ve shudraga unen gej baidag bol gargaad l irne buu buhimd za esvel chi hamsaatan ymuu ugui bol duugai l harj bai yg nad shig
шаабар · 2015/12/20
Бичигдсэн үнэн бол олон хүн хөлд нь чирэгдэнэ дээ. Бүгдийг мэдэж байгаа хүмүүс бол хурандаа Мөрөн Алтангэрэл бас хэрэг гарсан шана задлан шинжилгээ хийсэн Дагиймаа эмч гээд үргэлжилнэ. Хэргийг баталгаажуулах хүртэл эдгээр хүмүүсийг хамгаалалтанд авах хэрэгтэй дээ. Ю у ч болоо билээ.
Зочин · 2015/12/20
Лаларууда бичсэн юм гаргаач
Зочин · 2015/12/19
С.ЗОРИГ БИ ЕРӨНХИЙ САЙД БОЛДОГ Л ЮМ БОЛ ЗАРТАЙ ХУЛГАЙЧ ОТГОНБИЛЭГИЙГ ҮХЭЖ БАЙСАН Ч САЙД БОЛГОХГҮЙ ГЭЖ БАЙНА ГЭЖ ОТГОНБИЛЭГТ БАГАБАНЬД ХОВ ХҮРГЭЖ ОТГОНБИЛЭГЭЭР ЗОРИГИЙГ АЛУУЛСАН. ОТГОНБИЛЭГЭЭС ҮҮРЭГ АВЧ ЗОРИГИЙГ АЛСАН НЭГ ХАМГААЛАГЧ НЬ ҮХСЭН НӨГӨӨ НЬ ШОРОНД ОРСОН. ААВЫГ НЬ ГҮТГЭЛЭЭ ГЭЭД СОДБИЛЭГ ГОНГИНООД МЭДЭГДЭЛ ГАРГААД ГҮЙЖ ЯВАА. БАТ-ҮҮЛИЙГ ЭНЭ ХЭРГИЙГ МЭДЭЭД 2 АЛУУРЧНЫ ЗАНАЛХИЙЛЛЭЭС АЙГААД НУУН ДАЛДАЛСАН БОЛГОЖ ГҮТГЭЖ БАЙГАА. БАТ-ҮҮЛ ГЭМ БУРУУГҮЙ ГЭДГЭЭ ТОГТООЛГОХООР ЦАГДААД ГОМДОЛОО ГАРГАЖ ШАЛГУУЛАХААР ӨРГӨДЛӨӨ ӨГСӨН.ШҮХ 88583399
Зочин · 2015/12/19
С.ЗОРИГ БИ ЕРӨНХИЙ САЙД БОЛДОГ Л ЮМ БОЛ ЗАРТАЙ ХУЛГАЙЧ ОТГОНБИЛЭГИЙГ ҮХЭЖ БАЙСАН Ч САЙД БОЛГОХГҮЙ ГЭЖ БАЙНА ГЭЖ ОТГОНБИЛЭГТ БАГАБАНЬД ХОВ ХҮРГЭЖ ОТГОНБИЛЭГЭЭР ЗОРИГИЙГ АЛУУЛСАН. ОТГОНБИЛЭГЭЭС ҮҮРЭГ АВЧ ЗОРИГИЙГ АЛСАН НЭГ ХАМГААЛАГЧ НЬ ҮХСЭН НӨГӨӨ НЬ ШОРОНД ОРСОН. ААВЫГ НЬ ГҮТГЭЛЭЭ ГЭЭД СОДБИЛЭГ ГОНГИНООД МЭДЭГДЭЛ ГАРГААД ГҮЙЖ ЯВАА. БАТ-ҮҮЛИЙГ ЭНЭ ХЭРГИЙГ МЭДЭЭД 2 АЛУУРЧНЫ ЗАНАЛХИЙЛЛЭЭС АЙГААД НУУН ДАЛДАЛСАН БОЛГОЖ ГҮТГЭЖ БАЙГАА. БАТ-ҮҮЛ ГЭМ БУРУУГҮЙ ГЭДГЭЭ ТОГТООЛГОХООР ЦАГДААД ГОМДОЛОО ГАРГАЖ ШАЛГУУЛАХААР ӨРГӨДЛӨӨ ӨГСӨН.