Ц.Оюунбаатар төрд бус намд үйлчлэх гэж Шадар сайд болсон уу?
2015/12/21
Манай улсад улс төрийн соёл, ёс зүй гээч зүйл яахын аргагүй дутагдаж байгаагийн тод жишээг МАХН-ын тодотголтой, ЭМСЯ-ны сайдыг түр орлож байгаа Ц.Оюунбаатар харууллаа гэж зарим иргэд ярьж сууна. Энэ бүхэн үнэний ортой. Учир нь улс төрийн үйл ажиллагаа тэр дундаа төрийн ажлыг өнгөц хөнгөн хэлбрээр харж, ямар ч ёс суртахуун, хүлээх хариуцлага байхгүйгээ тэрбээр харууллаа. Өөрөөр хэлбэл, Ц.Оюунбаатар "Би Шадар сайд гэх эрхэм албыг хашиж чадна аа"хэмээн УИХ-ын гишүүд хийгээд олон нийтийн өмнө ам гарч энэ суудалд заларсан. Гэвч улс төр хийгээд төрийн үйл ажиллагааг "тоглоом" мэт бодсон уу, эсвэл намд үйлчлэх гэж төрд зүтгэж буйгаа илтгэв үү гэв гэнэт л шадар сайдын суудлаа өгөхөөр болоод явчихав.
Энэ бүхэн учир мэдэх хүмүүсийн дургүйцэл, бухимдлыг зэрэг зэрэг төрүүлсэн нь ойлгомжтой.
Төрийн хүн, тэр тусмаа ард түмнийхээ өмнө андгай тангараг өргөдөг эрхэм сайд, гишүүд ийм хариуцлагагүйгээр алба хаших нь байж боломгүй гэж харах ч хүмүүс байна.
Эсвэл энэ алба тийм ч чухал биш юм уу?. Тэрбээр шадар сайд болоод 4 хүрэхгүй сар болж байна. Гэтэл албан суудалдаа сууж ажил хэрэгтэйгээ бүрэн танилцаж ч амжаагүй байхдаа ийн албан тушаалаасаа буух хүсэлтээ гаргасан нь манай улсад улс төрийн соёл, хариуцлага гээч зүйл яахын аргагүй дутагдаж байгааг илтгэж буй юм.
Магадгүй зарим хүнд Н.Энхбаяр шадар сайд болох уу, үгүй юу гэдэг асуудал чухал байж болох чнамын даргадаа суудлаа тавьж өгч буй Ц.Оюунбаатарын үйлдэл зөв үү гэдгийг өнгийж харах нь зүйтэй биз.
Сайдын албыг хашиж чадахгүй, төрд бус намд үйлчилдэг ийм байдлыг дэвэргэж, өөгшүүлж, эсвэл бүр тоохгүй байх нь арай л биш санагдана.
Өөрөөр хэлбэл, төрийн алба хашиж, хууль батлагчдын эгнээнд сууж байгаа хүн нийгмийн амьдрал, ажил үүргээ хоёрдугаарт тавьж байгаа нь зохисгүй зүйл гэдгийг гадны, дотны гэлтгүй хүн бүр дуу нэгтэй хэлэх биз ээ.
Өнөөдөр нийгэмд эдийн засаг, иргэдийн амьдрал гээд олон зүйл доройтож байгаа энэ үед төрийн албыг эзгүйрүүлж, намын даргадаа байраа тавьж өгч байгаа Ц.Оюунбаатарт ард иргэд ч өөрсдийн үнэлгээгээ тавьж байгаа байх.
Харин түүнийг албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгч, чөлөөлөх эсэхийг шийдэж, дараагийн хүнийг томилох тэр хугацаанд төрийн ажил л цалгардаж байна даа.
Мэдээж Засгийн газрын тухайн хуулинд сайд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгддөг. Энэ хооронд хэн нэгэн түүнийг орлох ёстой. Гэтэл энэ бүхний цаана ард түмэн, нийгмийн амьдрал яригдахгүй өнгөрч байна. Сайд нар ард түмэн, төр засгаа бага ч гэсэн хүндэтгэж, ёс суртахуунтай баймаар юм.
Д.Дуулим
http://www.24tsag.mn
олгиф · 2015/12/21
Энэ АН, МАХН 2-оос болж өнөөдрийн Монголын эдийн засаг элгэрээ хэвтэж байна. 3 сая хүн амтай Монголын маань Эрүүл мэндийн газарт хэвтэн эмчлүүлэх шаардлага алгаа. бүх тариа дусалаа бүгдийн гаднаас худалдан авч эрүүл мэндээ эмчлүүлж байна. 2016 онд худалдан авсан эм тарианыхаа падааныг аваад 50 хувийн эргүүлж аваарай ч гэх шиг ийм юм байж болох уу. хүн үхэх гээд очвол эм тарианыхаа мөнгийг үхсэний дараа тарианы мөнгийн чинь нөхөж олгий та одоо үхэхээсээ өмнө өөрөө тариагаа олж ир гэсэнтэй ялгаа байхгүй байна. ийм л нийгэмд бид амьдарч байна ш дээ. ЭМДаатгалаа тасралтгүй 10 жил төлчөөд ганц удаа эмнэлэгт хэвтэхэд бүх эм тариагаа гаднаас авхуулаад үнэхээр сэтгэл гутаж байна
Сонгогч · 2015/12/21
Шадар сайдаас өөрийн хүсэлтээр татгазсан хүн Засгийн газарын гишүүн биш. Ийм хариуцлага хүлээх эрх зүйн чадамжгүй долоогч яагаад Засгийн газрын хуралд суугаад, Эрүүл мэндийн яамны хөрөнгийг Өмнө говьд тараагаад явна вэ? Энэ долоогчид хариуцлага тооцоочээ.Сайхан балаг тарьж байна даа та нар. Эднийг дахиж бүү сонго. Төрөөс долоон уулын цаана далд байг.
шаабар · 2015/12/21
Одоо эрүүл мэндийн салбар ч сайдгүй байгаа шүү. Оюунбаатар шадар сайдын хувьд үүрэг гүйцэтгэж байсан. Одоо сул гишүүн болсон учир сайдын үүрэг гүйцэтгэх эрхгүй болсон. Ерөнхий сайд хэн нэг сул гишүүнийг сайдын үүрэг гүйцэтгэгчээр шууд томилох эрхгүй. Хуульчид мэдэж л байж таарна.
Зочин · 2015/12/21
jinhene doloogchiin dur baina.