Л.Гансүх нарын ялыг хэвээр үлдээлээ
2015/12/22
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарыг “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшиж улсад онц ноцтой хохирол учруулсан хэмээн прокуророос Л.Гансүхэд 5 жил, Б.Мөнгөнтуяад 7.5 жил, Н.Даваахүүг 7 жилийн ял оноох санал гаргасан байдаг. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс Л.Гансүхэд 4,6 жил хорих ял оноож, улс төрийн алба хаах эрхийг 4 жилээр хасаж, Н.Даваахүүгийн мэргэжлийн ажил хийх эрхийг 2 жилээр хасаж, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэн буюу 19 сая 200 мянган төгрөгөөр торгох, Б.Мөнгөнтуяад мэргэжлийн ажил хийх эрхийг 2 жилээр хасаж, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэн буюу 19 сая 200 мянган төгрөгөөр торгох ял оногдуулсан.
Энэ шийдврийг хүлээн зөвшөөрөөгүй тул шүүгдэгч нар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Гомдлыг өчигдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд өглөөнөөс эхлэн хэлэлцсэн. 17 цагийн орчим завсарлаж улмаар 19 цагийн орчим шийдвэрээ гаргалаа.
Шүүх хуралд Л.Гансүхийг уг шүүх хуралд хорих агиас онлайнаар оролцуулж байгаа бөгөөд ерөнхий сайд асан Н.Алтанхуяг оролцсон. Шүүгдэгичнй өмгөөлөгчөөр Ц.Цэрэнжээ, Ц.Баасандорж, Л.Цэндсүрэн, Ч.Шаравнямбуу, Д.Энхбаяр нар оролцсон юм. Шүүх хуралдааныг даргалагч шүүгчээр Н.Энхбаярыг шүүсэн Соёмбо-Эрдэнэ шүүгч шүүсэн.
Улмаар анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оноосон ялыг хэвээр үлдээлээ. Харин улсад учруулсан хохирлын хэмжээг бууруулсан бөгөөд ингэснээр ялын болон тэднийг буруутгаж байгаа зүйл ангид өөрчлөлт ороогүй байна.
А.Баярмаа
Зочин · 2015/12/22
Arai
xongodson baina
Зочин · 2015/12/22
Kompanuud nuursee zardgaaraa zaraad l irged abdgaaraa abaad l bolood bsan shuu dee, Zah zeel ugaasaa uniig ni togtoochihdog biz de. Tom massaar hamarsan hutulbur, tenderuudiin tsaana ashig mungu baih ni damjiggui shuu dee. ATGazar ug ni zub yum barij absan. Nuursnii tsaana medeej ashig bsan doo. Bas tsagdaagiin duremt hubtsas, hognii nogoon uut, suragchdiin porm, uur yu yu ch bilee edgeeriin tsaana ih hemjeenii ashig sonirhol bii shuu, edgeeriig bas l shalgah herehtei dee.
Зочин · 2015/12/22
okay