Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Өвөрхангай аймгийн прокурорын газар, сум дундын шүүхээс хамтран Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Ө.Ваанчигт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Гучин-Ус суманд нээлттэй зохион байгуулжээ.

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ө.Ваанчигийг онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 19 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.