Ээжийгээ 32 хутгалж хөнөөсөн байж болзошгүй этгээдийг шалгаж байна
2015/12/22
2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 54 настай, эмэгтэй А нь өөрийн гэртээ буюу Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 24-413 тоотод хурц ирмэгтэй зүйлээр биедээ олон удаа хатгагдсаны улмаас нас барсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Уг хэрэгт талийгаачийн охин Б-г холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Хэрвээ сэжигтнийг буруутай гэж шүүхээс үзвэл арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ялаар шийтгэх юм.
Энэ эрүүгийн хэрэгт Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хяналт тавьж байна.
Уг эмэгтэйн ээжийнхээ амь насанд хүрсэн шалтгаан нь гэр бүлийн маргаанаас үүдэлтэй бөгөөд сэжигтэнг саатуулаад байгаа юм байна.
Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Зочин · 2015/12/22
okay
Зочин · 2015/12/22
Pee bish baigui de eejiigee tegeed ohin ni allaa gej uu itgehgui l bna shu hervee alsan bol eruul hun yavch bishee buzar yaragchin be
Зочин · 2015/12/22
Eruul hunii sanaand ch oromgui yum
Зочин · 2015/12/22
tursun ehee alsan hund tsaaz ch bagadna.eruuden tamalj nasaar ni zovooh heregtei yasan baliar hog ve 32 udaa bhdaa yahavdee