"Таван богд трейд" ХХК Улаанбаатар таймс сонины хэвлэх үйлдвэрийг худалдаж авахаар мэдэгдсэн. Тэгвэл энэ сарын 18-нд дэнчин болох 715,5 сая төгрөгийн Төрийн сангийн дансанд төвлөрүүлж, 14/2015 “Худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулжээ. Хуулийн дагуу "Таван богд трейд" ХХК худалдан авах төлбөрөө 2016 оны 01 сарын 01-ний өдөр Төрийн сангийн дансанд тушаах ёстой. Газрын эзэмшлийг худалдан авсан иргэн, аж ахуйн нэгжид 60 жилийн эрхтэйгээр олгоно.

 

Т.Буянаа