Алдарт жүжигчин Николас Кейж 2007 онд худалдаж авсан батаарын гавлын ясыг Монгол улсын засгийн газарт эргүүлэн өгөхөөр болжээ. Хар захаас 276 000 ам.доллараар худалдаж авсан батаарын гавлын ясыг Монгол улс руу хүргүүлэхээр “ачуулсан” гэдгийг АНУ-ын Манхаттаны хууль сахиулагч мэдэгдээд байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Батаарын гавлын ясны хууль ёсны эзэмшигч нь Николас Кейж гэдгийг батлаагүй ч жүжигчин эр 2007 оны 3-р сард Беверли Хиллс галлейргаас худалдан авснаа баталдаг.

Тэрбээр түүний худалдан авсан батаарын яс нь хууль бусаар хил давуулсан болохоор эх оронд нь эргүүлэн өгөх нь зүйтэй гэж үзэн ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэлгүйгээр батаарын гавлын ясыг хүлээлгэн өгсөн байна.

Тиранозавр баатар нь 70 сая жилийн тэртээ амьдарч байсан бөгөөд араг яс нь зөвхөн Монголын говиос олддог байна.

Эх сурвалж: http://www.reuters.com/article/us-people-nicolascage-dinosaur-idUSKBN0U42MS20151222

А.Баярмаа